Гадаадад суугаа монголчууд өнөөдрөөс эхлэн 16-ныг дуустал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө. Монгол Улсаас БНХАУ-ын засаг захиргааны Хонконг, Макао онцгой бүсүүдэд суугаа Ерөнхий консулын газрын дэргэд байгуулагдсан сонгуулийн 35 дугаар салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчид төрийн тэргүүнийхээ сонгуульд саналаа өгч эхэллээ. Хонконг нь Улаанбаатартай цагийн ижил бүсэд байрладаг тул 14-ний өглөө 07:00 цагт 35 дугаар салбар комиссын санал хураах байр нээгдэж, комиссын дарга С.Ганбат сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж, шалган битүүмжилж лацадлаа. 35 дугаар салбар комиссын санал хураах байранд БНХАУ-ын Хонконг, Макао, Шэньжэнд ажиллаж, амьдарч, сурдаг монголчууд саналаа өгч байна. Нийт 70 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )