Баяр наадмын бэлтгэл ажлыг шуурхайлах үүрэг өглөө

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах төсвийг 1 тэрбум 581 сая төгрөг байхаар Засгийн газар баталсан. Батлагдсан төсвийн хуваарилалтыг өчигдөр болсон наадмын комиссийн хуралдааны үеэр салбар хороодод танилцуулж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа хэрэгжүүлж, ажлаа шуурхайлахыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо. Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын ажиллагаа, Улаанбаатарын үдэш цэнгүүний бэлтгэлийг хангаж, эдгээр тоглолтын хөтөлбөрийг энэ сарын 20-ны дотор батлуулах учиртай гэлээ.

Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг олон түмэнд хүргэдэг гол хүмүүс бол хэвлэл мэдээллийнхэн. Тиймээс тэдний ажиллах бололцоог хангахад зохион байгуулах хорооны гишүүдийг анхаарч ажиллахыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр  хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top