Санал хураалт 38.69 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Буриад Улс дахь Монголын Дипломат төлөөлөгчийн газарт байрлаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 38 дугаар салбар хорооноос шууд мэдээ дамжуулъя.

Энд 230 монгол иргэн санал өгөх эрх авснаас орон нутгийн цагаар өдрийн 13:00 цагийн байдлаар 89 хүн саналаа өгөөд байна. Энэ нь тус Дипломат төлөөлөгчийн газар саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт иргэдийн 38,69 хувь юм.

Бид саналаа өгсөн зарим иргэнийн сэтгэгдлийг сонслоо.



Буриадын Байгалийн анагаах ухааны коллежийн лаборатор-техникийн коллежийн оюутан Нэрмэдийн Янжинлхам “Би сонгуульд анх удаа оролцож байгаадаа баяртай байна. Энд дөрвөн жил суралцаж байна. Сургуулиа төгсөөд Монголдоо очиж ажиллана. Баянхонгор аймагт ажлын байраа бэлдчихсэн” гэв.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль сайхан явагдаж байна. Буриад Улсад ажиллаж, амьдарч байгаа манай монголчууд саналаа маш идэвхтэй өгч байна.

Би өглөө эрт, 08:00 цагт очсон гэхэд 50 дахь хүн нь байлаа” хэмээн Улан-Үд дэх “Rich Mongolia” компанийн захирал Б.Баяндулам ярилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 38 дугаар салбар хороонд санал хураах үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн явагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top