13 төрийн бус байгууллага Б.Бат-Эрдэнийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14
Монголын ард түмний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсад шударга ёсыг тогтоох, хуулийг чанд мөрдлөг болгохын төлөө 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжин ажиллахаа оюутан залуус, эмэгтэйчүүд, жирийн ажилчдын төлөөлөл болсон олон холбоо, төрийн бус байгууллага илэрхийлж байгаа билээ. Энэ удаа ч гэсэн чиглэл чиглэлийн төрийн бус байгууллагууд дэмжин ажиллахаа илэрхийлж өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 
МАН “Эв санааны тунхаг бичиг” гарган тусгаар тогтнол, түүхэн уламжлал, үнэт зүйлсдээ үнэнч байж, эв нэгдлээ эрхэмлэн, үндэсний аюулгүй байдал, эрх чөлөөг баталгаажуулах, эх орныхоо хөгжил, хүн ардынхаа сайн сайханы төлөө нэгэн хүчээр тууштай ажиллахаа илэрхийлсэн. Мөн Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг бүхнээс дээдэлж, ард түмнийхээ эрх ашгийг баталгаажуулж, Монгол хүний сайн сайхан амьдрах бүхий л боломжийг хангахын төлөө тууштай тэмцэнэ. Энэ үзэл санаанд нэгдэх бүхэнтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байсан билээ. Энэ амлалт зорилт биелэлээ олж, МАН олон төрийн бус байгууллага, улс төрийн нам, холбоотой хамтарсан.
Өнөөдөр ч энэ үйл явдал үргэлжлэн  13 төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар болж байна. Тодруулбал, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо, Монгол цэргийн бэлтгэл хүчний  холбоо, “Эх орны төлөө хүүхдүүд” НҮТББ, “Үндэсний ХАС хөдөлгөөн” ТББ, “Монголын байгаль эхийн аврал” сан, Хүнс бүтээгчдийн “Мөнх” холбоо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбоо, Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сан, Үндэсний аюулгүй байдлын төлөө монголын дуу хоолой, Үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе офицерүүдийн нэгдсэн холбоо, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо ТББ зэрэг 13 төрийн бус байгууллага МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжихээ илэрхийлж байна.
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(122.201.18.21) 2013 оны 06 сарын 16

sain bna ymar goe ym be avarga ylnaa amjilt hvsie avarga daa

0  |  0
Монгол бөх(202.55.191.35) 2013 оны 06 сарын 15

Монгол эр хүний шинж бөх хүнд байддагыг мэддэгүй малуу чи. Чам шиг дутуу төрсөн юмнуудаас болж Монгол орон монгол хүний шинж чанар алдагдаж байгаа шүү.

0  |  0
Муу гахай чи(122.201.18.12) 2013 оны 06 сарын 15

Муу алиалагчид та нар дуусаа

0  |  0
зочин(202.126.89.177) 2013 оны 06 сарын 14

Шударга байхдаа хүчтэй шударга бусыг өөрчлөөд өгөөрэй Удвалаа амжилт хүсье

0  |  0
Уншицгаа(92.46.119.60) 2013 оны 06 сарын 14

Хүмүүс нэг л буруу бодож өрөөсгөл хандаад байх шиг. Ерөнхийлөгч гэдэг бид бүхний удирдагч хүн. зүгээр нэг бэлгэ тэмдэг гэж яасан ч ойлгож болохгүй ээ. Залуур маань биднийг зөв залуурдан явбал бид бүхэн хөшжинэ. Эрт үеэс ч мөн тйим л байсан. Чингис Хаан айн удирдагч байсны хүчинд монгол улс мандан бадарч явсан билээ. Одоо тэгэээд мэдлэг хомс чадваргүй зүгээр нэг бөх хүнээр улсаа удирдуулна гээд байгааг огт ойлгохгүй байна.

0  |  0
zochin(122.201.18.22) 2013 оны 06 сарын 14

KHURAI KHURAIIIIIIIII

0  |  0
халх(202.55.180.154) 2013 оны 06 сарын 14

2008 онд 5 сайхан залууг буудаж хороосон цагдаагын ар гэрийнхэн Батэрдэнийг дэмжиж байгаа юм байна гэж ойлголоо. Дугуй дугуйгаа олж дээ.

0  |  0
Top