Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрсөн сард БНХАУ-ын Бээжин хотноо хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 13 дугаар хуралдаанд оролцоод ирсэн билээ.
Шадар сайд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ван Шяо Лунг хүлээн авч уулзах үеэр дээрхи хуралдааны үеэр яригдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, үр дүнд хүргэх нь харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал хүчин зүйлийн нэг гэдгийг онцоллоо.
Ноён элчин сайд ЗГХК-ын 13 дугаар хуралдаанд Хятадын тал сэтгэл хангалуун байгаагаа дуулгаад, гарсан үр дүнг бодит ажил хэрэг болгохын тулд хөнгөлттэй нөхцөлөөр буцалтгүй тусламжыг хэрэгжүүлэх, уул уурхай, дэд бүтэц, төмөр замын салбарт хамтран ажиллах, Засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн түвшинд тохиролцсон ажлыг яаравчлан эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Шадар сайд Д.Тэрбишдагва уулзалтын төгсгөлд хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд болон урт хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг яаравчлах, мөн Онцгой байдлын газрын аврагчдыг БНХАУ-д сургаж дадлагажуулах асуудалд анхаарлаа хандуулж дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Сэтгэгдэл ( 3 )
bid iim l luivarchin eh ornoo hudaldagsdiig gargaj bna daa odoo baterdene avargaa demjij eronhiilogch bolgood ene buh asuudald tseg tavih heregtei.
Bodlogogui*****xun youm daa!Xyatad yls Mongol orniig xugjuusei gej xurungu oryylalt xiine gej sanasan youm baix daa. Boginoxon xun
Bas l Guilga