19 цагийн байдлаар 19 хүн саналаа өгчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 15

Гадаадад байгаа иргэд өчигдөр саналаа өгсөн. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн Москва хот дахь салбар комиссийн 18-р хэсэгт санал хураах ажил 6 дугаар сарын 14-ний өглөөний 07-н цагт эхэлсэн байна. Монгол улсын хэргийг ОХУ-д түр хамаарагч С.Банзрагч санал хураалтын нээлт дээр хэлсэн үгэндээ, гадаад улсуудад амьдран суугаа Монгол улсын иргэд 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн сонгох эрхээ эдэлдэг болсон билээ. Өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуульд Москва хотод амьдардаг 141 хүн бүртгэгдэж байснаас 86% нь саналаа өгч байсан бол энэ жил болж байгаа Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд саналаа өгөхөөр 215 хүн бүртгэгдээд байгаа нь манай иргэд сонгуулийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаагийн илрэл мөн гэж онцлон тэмдэглэлээ.

Санал хураалтын нээлтийн ажиллагаанд сонгуулийн салбар комиссийн гишүүд, ЭСЯ-ны ажилтнууд болон сонгогчдыг төлөөлөл оролцон саналаа өглөө. Өдрийн 12 цагийн байдлаар 41 хүн буюу нийт бүртгэгдсэн сонгогчдын 20,5% нь саналаа өгсөн мэдээ байсан.

 Бүгд Найрамдах Түрк Улсад суугаа иргэд мөн саналаа өгч эхэлсэн бөгөөд Анкара дахь салбар комисст нийт 97 хүн бүртгүүлж, Улаанбаатарын цагаар 19 цагийн байдлаар нийт 19 хүн саналаа өгөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top