Өнөөдөр Уул уурхайн сайд Д.Ганхуягт Киотогийн Технологийн Дээд Сургуулийн Хүндэт доктор цол хүртээх арга хэмжээ ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн танхимд болно. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Киотогийн Технологийн дээд сургуулийн ректор Фүрүяма Масао болоод албаны бусад хүмүүс оролцох юм. Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цолыг Сэн Гэншицү /үндэсний уламжлалт Цайны урлагаар нэрд гарсан Урасэнкэ-гийн удмын 15 дахь үе залгамжлагч/, Инамори Казуо /Кёосэра компанийн хүндэт ерөнхийлөгч/, Ито Сэкисүй /Уран барималч, алдарт керамист, Япон улсын хүндэт уран бүтээлч, биет бус соёлын үнэт өвийг эзэмшигч хүн/ нарт олгож байсан. Уул уурхайн сайд Д.Ганхуяг нь энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байгаа дөрөв дэх хүн нь болж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )