Булган нутаг нар хураар ээлжлэн угтжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Булган, Орхон аймагт ажиллаж байна. Булган хангай нутаг Ерөнхийлөгчөө нар хураа харамгүй хайрлан угтан авчээ. Түүнийг Булганд бууж Хатанбаатар Магсаржавын хөшөөнд цэцэг өргөх үед шивэрч эхэлсэн бороо иргэдтэй уулзаж байхад шаагитал асгарсан бол уулзалт дуусах үед татарсан байжээ. Тэрбээр Булган аймгийн иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хийсэн ажлаа тайлагнасан байна. Тус аймаг гурван талаасаа хар замаар холбогдсон бөгөөд зам дагаж хөгжих хамгийн боломжит нутаг гэж үздэгээ нэр дэвшигч хэлжээ. Тус аймагт хамгийн ихээр тулгамдсан асуудал нь эмчилгээ, оношилгооны төв байдаг аж. Тиймээс нэр дэвшигч хамгийн тулгамдсан асуудлыг хамгийн түрүүн шийдэхээ амласан байна. Ц.Элбэгдорж яг одоо Орхон аймагт ажиллаж байна. Эрдэнэтийн ардчилсан намын гишүүд дэмжигчид түүнийг Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж, угтсан юм. Ц.Элбэгдоржийг дэмжсэн олныг харахад бараг л аймгийн  наадамд ирсэн мэт сэтгэгдэл төрж байлаа. Булган, Орхон аймгуудад орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялсан бөгөөд сэтгэл зүтгэлээ нэгдэн сайн ажиллахаа мөн үеэр амласан юм.

Нэр дэвшигч нийт 16 аймагт очиж, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байгаагийн дотор хамгийн зуншлага сайтай газар нь дээрх хоёр аймаг байжээ. 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.177) 2013 оны 06 сарын 17

Эгэл жирийн малчны гэр бүлд төрсөн Удвалыг уухайлан дэмжих нь зүйтэй удам угшил сайтайг зам мөр цагаан дажгүй эмэгтэй шударга бас

0  |  0
Top