Н.Удвалын рейтинг эрс өсөв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

АН-ын аархсан, МАН-ын маш хичээсэн, МАХН-ын даруухан  сурталчилгаа ид өрнөж, ард түмний дундах нэр дэвшигчдийн нэр хүнд харилцан адилгүй байна. Хамгийн сүүлийн авсан мэдээгээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Удвалын нэр хүнд эрс өсөж,  өрсөлдөгч намуудаа бажгадуулж байгаа мэдээ ирлээ. Харин дүн өвлөөс  дэвсэн  АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн нэр хүнд  навс унаж,  МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийх буурах хандлагатай байгаа юм.

        Энэ удаагийн сонгууль хир шударга явагдах талаар Монголчуудаас илүү гадаадынхан санаа тавьж байгаа нь эртнээс ажиглагдсан.  Монголд Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар 500 гаруй гадаадын ажиглагчид хүрэлцэн ирсэн гэнэ.  Судалгаанаас  үзэхэд ганц эмэгтэй нэр дэвшигч болох Н.Удвалын рейтинг өссөн шалтгаан нь нэгдүгээрт жендерийн хүчин зүйл, хоёрдугаарт  нэр дэвшигч Н.Удвал сайд нэр цэвэр, элдэв бохир зүйлд хутгалдаагүйтэй холбон тайлбарлаж байна. Харин нэр дэвшигч  Б.Бат-Эрдэнийн рейтинг доошилж байгаа нь тус намын Ё.Отгонбаяр, Н.Хүрэлбаатар нарын  хүмүүс  санхүү, авилгалын скандал тарьсантай холбоотойгоор  намынх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлж, нэр дэвшигчийн рейтинг  эрс буурч байгааг эх сурвалж хэлж байгаа.

Ч.Зотол

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.177) 2013 оны 06 сарын 17

Хөдөө орон нутагт ажиллаж байгаа Удвал сайдын нэр хүнд өсөж байна хамгийн сүүлийн мэдээгээр нэр дэвшигч гурвын рейтингийн судалгаагаар Удвалын нэр хүнд 10 пунктээр буюу 20 хувьд хүртлээ өссөн мэдээ байна нэр хүнд нь сонгуулийн сурталчилгаа эхэлэхэд 10 орчим хувьтай байсан юм

0  |  0
!(24.196.148.242) 2013 оны 06 сарын 17

udvald amjilt.

0  |  0
!(24.196.148.242) 2013 оны 06 сарын 17

udvald amjilt.

0  |  0
!(24.196.148.242) 2013 оны 06 сарын 17

udvald amjilt.

0  |  0
хэн ч үнэмшихгүй(202.9.47.132) 2013 оны 06 сарын 17

маанайчихаад ха ха

0  |  0
ttr(124.158.77.28) 2013 оны 06 сарын 17

he he udwaliin reitenguiig yaj osgood bnaa sonirholtoil yum

0  |  0
зочин(210.101.131.232) 2013 оны 06 сарын 17

Ингэж худлаа юм бичлээ гээд хүмүүс дэмжинэ гэж бодсон юм байхдаа. өслөө өслөө гэхэд 6%иас давахгүй

0  |  0
zochin(122.201.18.157) 2013 оны 06 сарын 17

tegeed gadaadynkhan udwalyn ner turiig usguud baigaa yum uu erguu yum bichikhee boli durak mini

0  |  0
Top