Уянгачууд Ерөнхийлөгчийг үзэн ядав

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийн ажлаар Өвөрхангай аймгийн Уянга суманд ажиллаад ирсэн. Харин энэ айлчлалынхаа үеэр ард иргэдтэй уулзахдаа нилээд эвгүй байдалд оржээ.

Түүнийг Уянга суманд очмогц Уянгачууд тал талаас нь чулуу нүүлгэж, чулуугаар бороо оруулсан сурагтай. Учир нь Өвөрхангай аймгийн Уянга сумын хувьд гар аргаар алт олборлогчид буюу нинжа нар нилээд байдаг. Ерөнхийлөгчийг ийнхүү үзэн ядах болсон шалтгаан нь түүний уул уурхайн лиценз олголтыг зогсоож, зарим нэг уул уурхайн компаниудын лицензийг хаасантай холбоотой аж. Тэрээр Өвөрхангай аймгийн Уянга суманд нэг ч хонолгүй уухайн тас буцсан гэнэ.

www.aravt.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top