Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажиллагаа өнгөрсөн баасан гаригт эхэлсэн.
Салбар комиссуудад нийт 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлж, баталгаажуулснаас өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар 4161 буюу сонгогчийн 66.7 хувь нь саналаа өгөөд байгаа аж. Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс нь гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаас гурван цагийн зайтай мэдээлэл авч нэгтгэж байгаа юм.
Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 10:00 цаг хүртэл АНУ-ын Вашингтон, Нью-Йорк, 13:00 цаг хүртэл Сан-Франциско хотын монголчуудын саналыг авснаар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа иргэдийн санал авах үйл ажиллагаа өндөрлөх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )