Ё.Отгонбаяр сануулга аваад л өнгөрнө

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг авлига авсан хэрэг ил болж түүнийг шалгаж байх хугацаанд эхнэр О.Эрдэнэсолонгын 20-иод дансаар их хэмжээний мөнгө орж гарсан бараг нотлогдоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд Ё.Отгонбаяр гишүүнтэй ганцаарчилан уулзаж, гишүүний бүрэн эрхээсээ татгалзахыг санал болгосон гэх мэдээллүүд гарч нилээдгүй шуугиан тарьсан юм.

Харин З.Энхолд дарга үүнийг ийм зүйл огт болоогүй хэмээн тас гүрийх боллоо. Уг нь огт болоогүй уулзалт юм бол ийм яриа гарах учиргүй юм. Гэтэл яагад үгүйсгэсэн тайлбар хийх болов. Нэг бол хоёр тал тохиролцоонд хүрсэн үү гэх бяцхан хардлага төрүүлж байгаа юм.

УИХ-ын дарга З.Энхболд: “Энэ бол цуурхал, Отгонбаяр бид хоёр твиттерээр л харилцсанаас өөрөөр уулзаагүй. Отгонбаярт би ажлаа өг гэж хэлэх эрх байхгүй. Харин гишүүнээс твиттерээр “Хөрөнгө оролгын мэдүүлгтээ эхнэрийнхээ бүх дансыг мэдүүлсэн үү” гэж асуусан. Бүх дансаа дугаараар нь бичих ёстой” гэх тайлбарыг өгсөн гэлээ. Хэрэв төрийн албан хаагч ийм зөрчил гаргавал шууд ажлаас хална. Харин гишүүн бол яах вэ? 

Хэдийн буруу үйлдэл хийсэн ч Үндсэн хуулиас үүдэллтэй УИХ, Цэцийн гишүүдийн бүрэн эрх гэж байдаг. Ё.Отгонбаярыг шүүх буруутай гэдгийг тогтоосон ч УИХ-ын гишүүдээ хамгаалах үүднээс хандана гэдгийг З.Энхболд мэдэгдлээ. Прокуророос албан бичиг ирэхгүй л бол түүнд зөвхөн сануулга өгөөд л өнгөрнө гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.33) 2013 оны 06 сарын 26

toriin humuus eedem shig yuriad vaina uu minii tarhi eedem volchihson yum volobuu kkkkkkk

0  |  0
үнэн(202.21.113.139) 2013 оны 06 сарын 18

төрийн нэр барьсан хулгайч луйварчид авлигачдаа нүднээс далд орж ардын сэтгэлийг амраа

0  |  0
huts(182.160.21.35) 2013 оны 06 сарын 17

hutsvaa

0  |  0
Зочин(202.131.225.254) 2013 оны 06 сарын 17

АН хэрэг нь нотлогдохгйү болоод ирэхээр одоо бултаж байхгүй юу ийм л дүр исгэсэн хүмүүс дээ Отгонбаяр ч гэж ийм юманд нэр холбогдож арчаагүй амьтан

0  |  0
Top