МИАТ тойрсон цуврал: Х.Баттулга, А.Гансүх нарт хамаагүй луйвар уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Манай сайт энэ долоо хоногт МИАТ-ийг тойрсон асуудлыг цувралаар хөндөж байгаагаа эрхэм танд дуулгасан билээ. Тэрчлэн ”Монголиан эйрлайнс” дахь Ч.Хоролсүрэнгийн гэгдэх  хувьцааг төр  МАК-аас авч дийлэх үү? гэдэг асуудлыг бид өчигдөр хөндсөн. Тэгвэл  МИАТ-ийг залгих зорилготойгоор байгуулагдсан гэгддэг ”Монголиан эйрлайнс” компанийн ар болох улстөрчид МИАТ-ийн  удирдлагуудыг Дайны эрсдлийн даатгал гээчээр халхавч хийн их хэмжээний мөнгө шамшигдуулж ирсэн хууль бус үйлдлийг  мэдэж, дэмжиж байсан уу гэдэг асуудлыг хөврөх баримтуудыг харьцуулан харж  анхаарч үзэх гэж байна. Ер нь бол МИАТ-ийн луйвар нь  нам харгалзахгүй эдийн засгийн ашиг сонирхол нэгдсэн нөхдүүдийн нягтарч үйлдэж ирсэн хэрэг байх магадлал өндөр гэдгийг тодотгоё.

Өдгөө Зам тээврийн сайдаар ажиллаж байгаа А.Гансүх эрхэм Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Дэд сайдаар ажиллаж байх үедээ МИАТ-ийн үйл ажиллагаанд тэр дундаа тус  компанийн хийж байгаа Дайны эрсдлийн даатгал нь ямар нэг хууль бус үйл ажиллагаа агуулаад байна шүү гэдэг асуудлыг хуулийн байгууллагад тавьсан гэж өөрөө хэлсэн. Харин  “Монголиан Эйрлайнз” компанитай холбоотой асуудлыг ердөөсөө ч хөндөөгүй, тухайн үед хардах ямар нэг үндэс байгаагүй гэдгийг ярьдаг. Дайны эрсдлийн даатгалтай холбоотой асуудлыг шалгаж өгөөч гэдэг асуудлыг хуулийн байгууллагад тавихдаа “...гэрээнд ямар ч хаяг, он, сар, өдөр алга. Даатгалын компани нь ямар ч баталгаагүй байна, энд гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явагдаад байна үүнийг шалгаж өгөөч гээд гэрээнийх нь хуулбарыг хавсарган өгч байсан гэж байгаа юм. Гэсэн ч хоёр жилийн өмнө шалгагдаад цэгцэрчих байсан гэгдэх эл хэргийг шалгуулахгүй дараад байсан хүн нь Ц.Нямдорж гэх агуулгатай мэдээллийг А.Гансүх сайд өөрөө хүлээн зөвшөөрч буй юм.

Гэтэл нөгөө Ц.Нямдорж нь МИАТ-ийн хэрэгтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлсний дотор  “Цаашаа утас их хол хөвөрнө шүү. Жишээ нь, дээрх хэрэгт нэр холбогдоод байгаа “Монголиан Эйрлайнс” компани 2012 оны 1 сард Ардчилсан намынхан Засгийн газраас гарахын өмнөхөн гадаад нислэгийн эрх авчихсан байхгүй юу. Наад нэр чинь МИАТ-ийн гадаад нэр. “Монголиан Эйрлайнс” компанийн буултын зардлыг МИАТ компаниас нэхсэн бичиг хүртэл Монголд ирсэн баримт байдаг юм. Засгаас гарахынхаа өмнө наад компанид чинь гадаадад нислэгийн эрхийг Х.Баттулга өгчихсөн. Зам тээврийн сайдаар Х.Баттулга, дэд сайдаар нь А.Гансүх ажилласан он жилүүд. Энэ хугацаанд гарсан мөнгөний тухай хэлэгдэж байгаа шүү” хэмээн хэлж суух.

Тэгвэл Х.Баттулгын баруун зүүн гарын нэг нь гэгддэг А.Гансүх эрхмийн тухайд Дайны эрсдлийн даатгалтай холбоотой асуудалд гэмт хэргийн шинж байна гэдгийг илрүүлээд хуулийн байгууллагад өгсөн гээд байгаа дээр нь тухайлж анхаарвал эргэлзээ дагуулах баримт байна. Учир нь Зам тээвэр барилга хот байгуулалтын яам болоод ТӨХ-ны зүгээс МИАТ компанийн 2009-2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ “Дайны эрсдэл”-ийн даатгалын мөнгөтэй холбоотой орлого, зарлага, шилжүүлгийн асуудалд ч шалгалт хийсэн байдаг. Тэгээд элдэв асуудал илрүүлээгүй юм байна гэдэг ойлголт өгөхөөр зүйлийг хяналт шалгалтын тайландаа бичсэн байдаг. Тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын тушаалаар байгуулагдсан шалгалт хийх Ажлын хэсгийг Дэд сайд А.Гансүх буюу одоогийн Зам, тээврийн сайд ахлаж хэд хэдэн гишүүн багтсан байдаг юм.

Улмаар Дайны эрсдэлийн даатгалтай холбоотойгоор шалгалтын тайландаа 2011.01.26-ны өдөр дараах зүйлийг бичсэн байдаг.

““2001 оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-д хоёр өндөр цамхагийг онгоц мөргөснөөс олон даатгалын компани дайны эрсдэлийн даатгалыг цуцлах болсноос ИКАО– аас гишүүн орнуудын Засгийн газраас тодорхой хугацаатайгаар нисэхийн дайны эрсдлийн даатгалын салбарыг бий болгох зөвлөмжийн дагуу гаргасан.

Үүнд гишүүн орон сайн дураар дагах, хураамжийг зорчигчоос хураах замаар бүрдүүлэхээр заасан.Энэ дагуу тус компанийнзахирал тушаал гарган 2001 оны 10 дугаар сарын 22–ноос эхлэн зорчигчийн чиглэл тус бүрт 5 америк долларын даатгалын хураамжийг тарифт оролцуулан тооцож нэг зорчигчоос 10 долларыг зорчигчийн тийзний үнэ дээр нэмж авах болсон.

Энэ орлогыг 2007 он хүртэл өглөг, зардал бууруулах, үйл ажиллагааны бус орлого гэх зэргээр бүртгэж байснаа 2007-2011 онуудад уг хураамжийг өглөгөөр бүртгэж, оны эцэст үйл ажиллагааны орлогоор хааж, Вест вэлфтэй гэрээний үндсэндээр даатгалын төлбөрт 2007-2010 онд нийтдээ 6 814 731 ам.доллар төлж, 2011 оны 3-р улирлын байдлаар 70 046 ам.долларын үлдэгдэл байна. 2011 оны 4 дүгээр сарын 14-ний Б/335 тоот тушаалаар Дайны эрсдэлийн хураамжийг 2011 оны 1 сарын 1-нээс тээвэрлэлтийн орлого болгон бүртгэхээр шийдвэрлэсэн”гэсэн байгаа юм.

Тэгэхээр эндээс харахад МИАТ компани “Вэст вэлф” хэмээх компанитай байгуулсан гэрээнээс элдэв но-г илрүүлж хараагүй юм байна гэдэг ойлголтыг авахаар байгаа юм.Тэгтэл А.Гансүх эрхмийн 2013 онд ярьж хэлж байгааг сонсохоор 2 жилийн өмнө л тэрхүү хууль бус асуудлыг мэдсэн шиг байгаа юм. Тийм байж албан ёсны  хяналт шалгалтын тайландаа худал бичих шаардлага хаана, хэнд байсан юм бэ гэдэг асуултыг тавихад хүргэж байгаа юм.

Түүнчлэн МИАТ-ийн хэрэгт холбоотой “Монголиан Эйрлайнс” компанийн эздийн нэг Ч.Хоролсүрэн нь Дайны эрсдлийн даатгал нэрээр халхавч хийн тэрбум тэрбумаар нь мөнгө шамшигдуулж улсыг хохироосон нөхдүүдийн нэг гэдгийг хэлэх хэрэгтэй.  “Монголиан Эйрлайнс” компанийн ар нь яг хэн бэ гэдэг дээр ч анхаарал татах мэдээллүүд бий. Нэрээ сольж “Хүннү Эйр” болохоосоо өмнө “Mongolian Airlines” гэх нэр бүхий албан ёсны веб хуудастаа эзэмшигчээ  “Бодь интернейшнл” гэж бичсэн байсан эл компанийн хувьцааны 30 хувийг МАК компани, 21 хувийг Ч.Хоролсүрэн, 49 хувийг “Бодь интернейшнл” эзэмшдэг гэх мэдээлэл хэрэг дуулиан ид дэгдээх үест гарч байсан бол МАК 70 хувийг нь эзэмшилдээ авсан талаар ч бас нөхдүүд ярих болсон.

 Тэгснээ  Ч.Хоролсүрэнгийн мэдлийн 21 хувийг МАК авч ТУЗ-д ноёлох эрх мэдлийг авлаа гэх мэдээлэл ч эх сурвалжуудаас гадагшлах болсон. Ч.Хоролсүрэнгийн тухайд МАК-ийг үүсгэн байгуулалцсан нэгэн бөгөөд  “Монголиан Эйрлайнс” дахь хувьцааных нь тухайд  ард нь “Женко” Х.Баттулга бий гэх мэдээлэл ойрын хүрээнээс нь анх гарсныг анзаарах хэрэгтэй. Тэрчлэн Ц.Нямдоржийн хэлээд байгаачлан АН засагт байсан, Х.Баттулга салбарын сайд нь байсан үед “Монголиан Эйрлайнс” тодорч гарч ирсэн. Нэмээд өгүүлэхэд, энэ компани анхны орон нутгийн нислэгээ Баянхонгор аймаг руу хийхэд Х.Баттулга сайд  анхны  зорчигч нь болсон гэх мэдээлэл ч анхаарал татна. Түүнчлэн гарч ирээд удаагүй энэ компани 500 тэрбумаар онгоц худалдан авсан нь том ар байгааг нь батлан харуулсан явдал бөгөөд  үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нэгэн этгээд нь МИАТ-ийн луйврын гол хариуцлагыг үүрээд шоронд явж байгаа нь асуудлын учиг хаана байгааг харуулах нэг гогцоо мөн ч байж болох шүү дээ.

МИАТ тойрсон цуврал үргэлжилнэ.

Э.Болорхажид

 

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
залуу(202.55.180.154) 2013 оны 06 сарын 24

Чи юмаа сайн судалж байж бичээч. Сургаар баахан хардлаг бичээд байх юмаа. Наадах чинь нотолгоогүй бол гүжирдэх гэсэн зүйл анги руу орно доо. Сэтгүүлч гэхээр л учир зүггүй хүн муулаад байж болохгүй дээ.

0  |  0
2121(202.126.89.246) 2013 оны 06 сарын 21

бас АН-ынхан баярцогт шиг цээжээрээ хамгаална биз дээ.

0  |  0
БОЛГООМЖИЛ (202.179.23.218) 2013 оны 06 сарын 20

НААД ОЛИГАРХУУДАД ЧИНЬ ЖИНХЭНЭ НУУЦ ЭЗЭД НЬ БАЙХГҮЙ ЮУ ДАА. БОЛГООМЖТОЙ Л БАЙГААРАЙ.

0  |  0
Ллл(182.160.18.242) 2013 оны 06 сарын 20

Юун тэнэг юм бичдэг гар вэ?

0  |  0
zochin(103.11.194.90) 2013 оны 06 сарын 19

ene 2 kun kamgiin ik kamaatai baimaar sanagdakiin shudarga baik keregtei sh de

0  |  0
erka(103.10.23.152) 2013 оны 06 сарын 19

odoo battulga uldej bolnoo haani alba halaatai ter ued uy gej uilagnahiig chni harnaa naad 2 chni hamgiin ih hamaatai ulsuud bathuuch bas orootsoldson baigaa man daraana ene hediig sain shuugeeree

0  |  0
Zochin(111.65.29.243) 2013 оны 06 сарын 18

Luibarchid bvten noirgvi vldsen on jilvvdiig vdnee bi tengeriin ulaan oboo chini bna khezvv jilvvd ugtana daa

0  |  0
Zochin(111.65.29.243) 2013 оны 06 сарын 18

Luibarchid bvten noirgvi vldsen on jilvvdiig vdnee bi tengeriin ulaan oboo chini bna khezvv jilvvd ugtana daa

0  |  0
Zochin(111.65.29.243) 2013 оны 06 сарын 18

Luibarchid bvten noirgvi vldsen on jilvvdiig vdnee bi tengeriin ulaan oboo chini bna khezvv jilvvd ugtana daa

0  |  0
АХ(122.201.18.39) 2013 оны 06 сарын 18

МАН ЫГ ТАТАН БУУЛГАЯ

0  |  0
э(202.179.20.228) 2013 оны 06 сарын 18

ene 2t zunduu no bii

0  |  0
болд(103.10.22.106) 2013 оны 06 сарын 18

Сонин юум болох юумаа

0  |  0
zochin(93.1.86.115) 2013 оны 06 сарын 18

ene 2 iig chalgah estoi mun eh ornoosoo urvasan baij magadgui chuu

0  |  0
зочин(202.9.47.133) 2013 оны 06 сарын 18

Бүгд л но- той доо. Ард түмнийг нам болгож хуваачихаад цаагуураа өөрснөө бөөн мафи шүү дээ.

0  |  0
АГА(202.179.20.168) 2013 оны 06 сарын 18

ЭНЭ БОЛ МАН-ГАРУУДЫН БАЛАЙРАЛ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ХЭЛЭХ ВЭОЛОН ТҮМЭН ҮҮН ШИГ БАЛАЙРАЛД ЯАЖ ХУУРТАХ БИЛЭЭ

0  |  0
raash(183.81.169.21) 2013 оны 06 сарын 18

Gansyh zartai luivarchin.

0  |  0
hehe(92.104.218.224) 2013 оны 06 сарын 18

shudarga baiya gesen humuus hamgiin ih no toi baigaa yum bishuu.. Nyamka ah ch bas golig nolj heldeg aiktar kun shuu

0  |  0
f(112.72.12.24) 2013 оны 06 сарын 18

ene elbegdorj battulga geh metiin humuust asar tom no bga ene bol garcaagui unen

0  |  0
h(202.126.91.177) 2013 оны 06 сарын 18

Ard n ed nar bgaa daa

0  |  0
зочин(202.21.113.202) 2013 оны 06 сарын 18

Зөв хө. АН-ын хэдэн луйварчдыг илчлээд өгдөө. С.Эрдэнэ 2008 онд эрүү үүсэхэд Элбэгдорж нөхөр заавал би хамт тангарагаа өргөнө гэж гүрийсээр байгаад өргөсөн. Тухайн үед Элбэгээ 1 авилгачийг цээжээрээ хамгаалсан одоо цагдаагийн үүргийг гүйцэтгээд завгүй ажиллаж байх шив.

0  |  0
Top