Увс аймгийнхан Н.Удвал сайдыг уухайлан дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

-Түүний уулзалтад АН-ынхан  сурталчилгааны материалаа тараахаар зэхэв-

        Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал  Увс аймагт өчигдөр хүрэлцэн ирлээ. Нэр дэвшигчтэй  Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Байгаль орчин Ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар хамт явж байна.  Увс аймгийн сонгогч иргэд нэр дэвшигчийг ихэд халуун дотно хүлээн авлаа.  Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны төрсөн нутаг Увс аймгийнхан Н.Удвал сайдыг 100 хувь дэмжинэ гэдгээ илэрхийлж байв.  Тус аймгийн  “Ойрад” театр  400 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд харин нэр дэвшигчийн уулзалтад 600 гаруй иргэд сонгогчид хүрэлцэн иржээ. Тэд нэр дэвшигч Н.Удвалд халуун дотно үг харамгүй хайрлаад, “Увс аймгийн олон иргэд МАХН-ын гишүүд. Өнгөрсөн түүхээ бид мартаагүй ээ. Нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдүүлсэн, одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн. Орчин цагийн хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрч байгаагийн жишээг  энд  заавал хэлэх хэрэгтэй. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Увс аймагт ирсэн боловч бараг хүн цуглаагүй. Одоо нэр дэвшигч Н.Удвалын уулзалт  дээр  Ардчилсан намын ухуулагчид сурталчилгаа тараахыг зэхэж буй нь хууль зөрчиж байгаа хэрэг. Нөгөө талаар эмэгтэй нэр дэвшигч гээд дээрэлхэж байгаа хэрэг” гэж сонгогчид санал бодлоо ний нуугүй хэлж байлаа.  

Нэр дэвшигч Н.Удвал  Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараа Увс аймагт Эрүүл мэндийн оношилгооны төв байгуулах анхны шийдвэрийг гаргасанд тус аймгийн иргэд ихэд талархан хүлээж авсан гэдгээ энэ үеэр хэлж байлаа.  Ийнхүү Увс аймгийнхан Н.Удвал сайдыг уухайлан дэмжээд  түүний сонгуулийн ажилд амжилт хүсч, сүүн  цагаан цацлаа өргөж аян замдаа сайн явахыг ерөөлөө.  Нэр дэвшигч Н.Удвал Увс аймгаас гараад Баян- Өлгий аймагт хүрэлцэн ирэхэд тус аймгийн иргэд “Ачит” нуурийнхаа хөвөөнд Казах үндэснийхээ зоогийг бэлтгэн хүндэтгэлтэй угтан авсан байна.

 

В.Сарантуяа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m(58.72.35.155) 2013 оны 06 сарын 18

Ene huuhniig tanihgui arvin gishuuniig l mongolii n buh emegteichuud tanina

0  |  0
m(58.72.35.155) 2013 оны 06 сарын 18

ene huuhenurunhuulugch bolj haragdaach bitii hudal yariad bgch

0  |  0
zochin(134.117.251.3) 2013 оны 06 сарын 18

hudlaa yaraad l baikh yum. ene huniig erdoo medekhguish dee

0  |  0
Биеийн бус оюуны хүчийг сонгоцгооё(112.217.228.212) 2013 оны 06 сарын 18

Удвалыг дэмжиж байгаа хүн байгаа нь яамаа даа. Энэ сонгуульд Удвал Элбэгээ 2 л гол өрсөдлөгчид байхбайсан юм. Аварга Удвалааас үнэндэ чадвар мэдлэг дутуу л хүн ш дээ бас.

0  |  0
Top