МИАТ-ийн Бодлого, маркетингийн газрын дарга, ерөнхий менежерийн албыг хашдаг, АН-ын МоАХ фракцид “харьяалалтай” С.Билэгсайхантай холбоотой анхаарал татсан асуудлуудыг “Масктай Матар” өгүүлсэн. Тэгвэл дахиад өгүүлэх зүйл байна. 33 ширхэг хайрцаг, 700 кг бүхий АН-ын Их хурлын материал С.Билэгсайхан эрхмийн заавраар 5 сарын 7-ны өдөр Бээжин-Улаанбаатарын ОМ224 нислэгээр 1 зорчигчийн нэр дээр үнэгүй тээвэрлэгдсэн гэх баримт бүхий мэдээллийг МИАТ компанийн ажилтны зүгээс өгсөн байгаа. Тэдгээр баримтыг энд хавсаргав.
Харин С.Билэгсайханы тухайд МИАТ компанийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер Н.Адилбиш гэж хүнээс 2013 оны тавдугаар сарын 23-нд өөрт нь хандаж ирүүлсэн гэх мэйл-ийг гаргаж тавьсан байгааг танд хүргэж байна. Үүнээс үзэхэд 670 кг тээшний мөнгийг АН-ынхан төлөлгүй Улаанбаатарт авчирсан нь үнэн юм байна. Түүнчлэн АН-ынхан МИАТ-ийн онгоцоор үнэгүй тээвэрлэсэн тээшнийхээ мөнгийг төлж барагдуулсан гэдэг баримтыг С.Билэгсайхан эрхэм дэлгэж харуулаагүй юм байна. Тийм баримт байхгүй юм байна гэдэг ойлголтыг авч болохоор байгаа юм.
Мөн нэг зүйл анхаарал татаж байгаа нь С.Билэгсайхан нь МИАТ-ийн Аэробус онгоцыг зарах эхний хэлэлцээг охин Мишээлийнхээ хамтаар Туркийн Истамбулд очиж хийсэн гэх мэдээлэл дээр тэрээр үгүйсгэсэн тайлбарыг өнөөдрийг хүртэл хийсэнгүй. Харин сая бондын мөнгөөр худалдаж авсан онгоцныхоо өр зээлийг удаан хугацаанд ашгаасаа төлнө, дахиж хоёр онгоц авна, 1 онгоц шинээр түрээслэнэ гэсэн зүйлийг ярьж байна. Ямартай ч түүний онгоц зарах гээд байгаа хүнээсээ хүлээж авсан мэйлийг сануулан хүргэж байна.
МоАХ-ны дарга явсан тэрээр АН-аараа түрий барин УИХ-д 4 жил сууж үзсэн. Гэхдээ улстөрд сураггүй болж олон жилийг үдсэний дараа 2012 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймагт нэр дэвшихээр тэмүүлсэн ч, нам нь түүнийг гаргаагүй. Тэгээд аймгийн Засаг даргын суудалд суух хүсэлтэй байгаагаа ярьж хэлж байсан ч бас л чадаагүй. Тэгсэн харин түүнд МИАТ гэдэг том газрын хариуцлагатай албан тушаалыг нам нь ивээж өгсөн билээ. Тэгээд яасан. Албан тушаалаа хүлээн авсан даруйдаа МАН-ын угшилтай Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханы эсрэг дайн зарласан. Гэтэл МИАТ-ийн ажилчид түүний эсрэг Өргөх бичиг гаргасан бөгөөд тус бичигтээ түүнийг ямар ч чадваргүй хүмүүсийг ажилд оруулах, өөрийн танил талыг тендерт шахах хууль бус үйлдэл гаргасан гэхчлэн бичсэн байдаг. Гэвч тэрээр өөртөө хир халдаадаггүй бөгөөд МИАТ компанийг түүхэнд байгаагүй их ашигтай ажиллуулж байна гэж өөрийг пиардах болсон нь МИАТ-ийн Гүйцэтгэх удирдлагын суудал руу тэмүүлж байгааг нь илтгэж байгааг ч компанийнх нь ажилчид хэлж ярих болж.
Ер нь тэрээр эрх мэдлийн төлөө бусдын но-г дэлгэж сурсан нэгэн гэхэд болох юм. Учир нь тэрээр өнгөрөгч оны сүүлээр Дорнод аймгийн АН-ын дарга Г.Болдбаатарыг шалгуулах хүсэлтээ аймгийнхаа прокурорт гаргаж байсан. С.Билэгсайхан нь Г.Болдбаатарт давтамжтайгаар 59 сая төгрөг өгсөн ч, тэр нь намынх нь дансанд ороогүй байсан тул хуулийн байгууллагад хандаж байсан. Түүний энэхүү үйлдлийг аймгийн засаг даргын суудлын төлөөх тэмцлийнх нь нэгэн үзэгдэл гэж харагсад ч байсан юм.
За ямартай ч түүний хувьд одоогоор охиноо дагуулчихаад МИАТ-ийн Аэробус онгоцыг зарах хэлэлцээг яг хэнтэйгээ ямар үнээр тохирч хийх гээд яваад байгааг нь дахиад асуумаар байна. МИАТ чинь одоогоор төрийн өмчит компани юм чинь.
“Масктай Матар” цуврал үргэлжилнэ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 5 )
MIAT iinhan uursduusuu bolson sh dee uunees oliggui darga nartai baisan baij
МИАТ одоо АН-ын компани учраас ардчилагч Билэгсайхан өөрийн дураар өөрийн юм шиг зарж болно л доо.
harj l baiy daa. unen ch uu hudal ch uu
хорвоо дээрх хамгиин хулхи хүмүүсиин нэг нь энэ Билэгсаихан
Энэ Билэгсайхан үнэхээр юу ч мэддэггүй хөлдүү гар юм билээ.МИАТ-ын ажлыг ерөөсөө ойлгодоггүй.Юм асуухаар мэргэжилтэн рүү заачихаад сууна.Ажлын үр дүнг өөртөө хаяглах санаатай.