МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх З.Батбаяр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд хандаж албан бичиг ирүүлжээ. Түүнд, тус хорооноос зохион байгуулсан санал авах, тоолох үйл ажиллагаанд хэрэглэх төхөөрөмжийн программ хангамжийн эх код болон техникийн ажиллагааг шалгаж турших ажилд оролцсоны хувьд санал тоолох автомат төхөөрөмжийн талаар эргэлзээ, үл итгэлийг бууруулах, буруу ташаа ойлголтыг арилгах, төхөөрөмжийн программ хангамж болон техникийн ажиллагааны нийтэд ил тод, нээлттэй болгох зорилт хэрэгжүүлэх амжилттай арга хэмжээ болсныг тэрээр онцлон тэмдэглэжээ.
Энэхүү туршилтын ажиллагаа амжилттай болсонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Сонгуулийн Ерөнхий Хорооноос ийм төрлийн нээлттэй арга хэмжээг байнга зохион байгуулах шаардлагатай байгааг мөн тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )