Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт, магадлагаа, тодорхойлолтоо гаргах хугацаа өнөөдөр дуусч байна
Сонгогч, холбогдох этгээд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлт, магадлагаа, тодорхойлолтоо санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө гаргах хуулийн заалттай билээ. Энэ хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
Үүнийг үндэслэн хэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргаж, сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг хуралдаанаараа хэлэлцэн батална.
Хуульд зааснаар биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон, хил хамгаалалтыг удирдах төрийн захиргааны байгууллагын харьяа тусгай анги, салбар түүнээс гадна зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )