Ээжээрээ пиардаж гарч ирсэн Ерөнхийлөгч нар

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

-Эрчүүд ээжээрээ гул барьдаг-

Эх хүн  үр хүүхдийнхээ төлөө амиа өгөхөөс ч буцдаггүй. Ямар сайндаа үүлэн сүүдрээс ч хүртэл хаацайлж суух вэ. “Үхтэл үр харам” гэгч үг  түүнээс л эхэлж  үүссэн байх. Ээжийнхээ нарийн ухаанаар, амьдралын мэргэн сургаалаар  нэр алдар олсон, өндөр албан тушаалд хүрсэн,  өөрийн сонирхсон салбарт амжилт үзүүлсэн хүн дэлхийн 7 сая хүн дотор олон бий байх. Монголчуудын дотор ч бий. Тухайлбал, Монголын төрийг авч явсан үе үеийн төрийн тэргүүнүүд  байна.

1.Юмжаагийн Цэдэнбал

Монголын нам, төрийн тэргүүнээр 44 жил ажилласан  Юмжаагийн Цэдэнбал  энэхүү өндөр хариуцлагатай албанд томилогдохдоо  ээждээ очин андгай тангараг өргөж байсан нь түүх болон үлджээ. Тэрээр “Өргөн олноосоо урвахгүй, эх орныхоо төлөө цуцалтгүй ажиллана, эгэл ард түмнээ сайн сайхан амьдралын төлөө зүтгэнэ” хэмээн андгайлж монголчуудынхаа итгэлийг хүлээж байлаа. 

2.Пунсалмаагийн Очирбат

Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа “Намайг бутач хүүхэд гээд байна, ээж ээ” хэмээн ээждээ очиж  байсныг санаж байна. Пунсалмаа гуайгаас  хүүдээ ирүүлсэн  “Миний хүү бутач биш ээ.Эхээс хүү   төрлөө гэдгээс биш  эрэгнээс гарлаа гэдэггүй байх аа” гэсэн  захидал бичсэнийг сонгуулийн кампанит ажлын үеэр   олны сонорт хүргэсэн нь  түүнийг дэмжсэн саналын бороог  оруулсан түүхтэй. 

3.Цахиагийн Элбэгдорж

Ц.Элбэгдорж 2009 оны төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө мөн л ээжийгээ өмнөө барин гарч ирж, сонгогчдыг өөртөө татсаныг уншигчид санаж байгаа байх.  “Намайг Шинжаанаас гаралтай  гэж гадуурхлаа, ээж ээ. Үнэнийг та л хэлж өгөөч, хүмүүст” хэмээн нулимс дуслуулан очсон ээж Хонинхүү гуай нь  элгэндээ наагаад “40 гарсан ч гэлээ миний хүү чинь нялх амьтан шүү дээ. Яалаа гэж миний хүү Шинжаанаас гаралтай байх вэ дээ” гэсэн телевизийн шторк сонгуулийн өмнөх өдөр сонгогчдыг тэр  аяар нь эргүүлж  орхисон. Үр дүнд нь Ц.Элбэгдорж төрийн тэргүүн болсон.

Өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Б.Бат-Эрдэнэ аварга ч  энэ аргыг ашиглахаа мартсангүй. Намынхаа байранд 1000 ээжийг цуглуулан “Эх хүний хайранд өвдөг шороодлоо. Эх хүнийг аврахаар ирлээ” хэмээн  ээжүүдийг ч уяраан уйлуулж, өөрөө ч нулимс дуслуулж сонгуулийн  сурталчилгаагаа  хийгээд авсан.

Ийнхүү эрчүүд ээжээрээ гул барьж үе үеийн Төрийн тэргүүн байж ирэв. Монгол эхийн, ээжийн үүрэг роль Монголын төрд цаг ямагт үүрэг рольтой байв. Тэгвэл энэ удаагийн сонгуульд эх хүн, ээж хүн анх удаа нэр дэвшиж  эрчүүдтэй халз өрсөлдөж байна. Энэ хүн бол МАХН-аас нэр дэвшсэн Нацагийн Удвал. Эх хүнээр гул барьж, ээжээрээ пиардаж гарч ирдэг эрчүүдийг Төрийн тэргүүнээр сонгох уу. Эх хүнийг, ээж хүнийг өөрийг нь Ерөнхийлөгчөөр сонгоод үзвэл ямар вэ?

Ч.Зотол

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(93.219.148.83) 2013 оны 06 сарын 20

Удвал Авилагагч Энхбаярын төлөө амьдрдаг хүн. Ийм хүн Хэзээч Монголчуудын төлөө зүтгэхгүй. Удвалд санал өгч болохгүйдээ. Элбэгээд өгвөл Авилагачдийг дарж чадна.

0  |  0

зочин(203.194.114.159) 2013 оны 06 сарын 20

Амьдрал баргар байна алийн болгон авилгачин түшмэдүүдэд саналаа өгөх вэ одоо ханалаа Шударга хүндээ шулуухан саналаа өгье

0  |  0
зочин(203.194.114.159) 2013 оны 06 сарын 20

Бутарсан самарсан төрөө эмэгтэйчүүд аварч байсан түүхтэй мафижсан төрийг магад цэгцэлж чадах хүн бол эмэгтэй хүн тэр дундаа хатуужил тэвчээртэй Удвал чадна гэдэгт итгэлтэй байгаа шүү

0  |  0
Борхүү(203.91.119.100) 2013 оны 06 сарын 20

Ээжээрээ түрий барих шиг сайхан юм Энэ хорвоод үгүй билээ.

0  |  0
Зочин(202.9.47.133) 2013 оны 06 сарын 20

Эх хүнээс эх орон эхэлдэг юм. Батэрдэнэ аврага шиг эхнэрээрээ пиардах уу????Адгийн эр эхнэрийн хормой дор гэж үг байдаг байхаа.Эргүү мал минь адгуус ч гэсэн эхдээ эрхэлж байгаа нь хүнд сайхан харагдаг шүү дээ.Баагийгаа эхнэрийнхэн хормой дор хийж бүү тэнэгт.Эр хүний хийморь сүлдийг бүү гутаа.Ээ аврага минь ингэж хүний тоглоом болох гэж.Эх хүн гэж оройн дээдээ шүтэж түшсэн Элбэг дорж ялах нь гарцаагүй гэдгийг сая ухаарлаа.

0  |  0
asda(112.72.12.39) 2013 оны 06 сарын 20

ZINDAA.giinxaan 100 saya.iin uraldaaniixaa yalagchiig todruulaachee... UIX bvrdeed udchixlaa. Mongo bgaa yum uu tanart xudlaa baaxan 1000 sayaiin shagnal gej reklamdsiimuu?

0  |  0
asda(112.72.12.42) 2013 оны 06 сарын 20

asda(112.72.12.9) 2013 оны 06 сарын 20

ZINDAA.giinxaan 100 saya.iin uraldaaniixaa yalagchiig todruulaachee... UIX bvrdeed udchixlaa. Mongo bgaa yum uu tanart xudlaa baaxan 1000 sayaiin shagnal gej reklamdsiimuu?

0  |  0
Top