Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудал хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Тухайлбал, сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаарх нийслэлийн сонгуулийн хорооны мэдээллийг сонсов. Мөн гадаадад байгаа иргэдийн санал тоолох, дүн гаргах түүнээс гадна сонгуулийн нэгдсэн дүн гаргах, нэгтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг тус тус хэлэлцлээ.
Маргааш Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, гишүүдтэй видеохурал хийнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )