Хорт хавдрын эсрэг бэлдмэл бүтээсэн Монгол эрдэмтдээрээ бахархлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал Багануур дүүрэгт өнөөдөр ажиллаж байна-

          Нүүрсний үртэс төрөл бүрийн хаягдал ашиглах түргэн шатдаг гель буюу буюу нэг ёсондоо монгол технологиор хийсэн газрыг Багануурын Мон химийн үйлдвэрийн Монгол эрдэмтэд зохион бүтээсэн байна. Аяны бяцхан зуух ч болгон ашиглаж болох энэхүү гель хоёроос гурван цаг шатдаг. Тусгай лаазтай бөгөөд таглахад шууд унтарна. Дахин асаан хэрэглэж болохоор онцлог юм. Тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа бөгөөд туршилтын шатанд яваа энэхүү бүтээгдэхүүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчид  нэр дэвшигч Н.Удвал Багануур дүүрэгт ажиллах явцдаа танилцлаа.



        Багануурын Мон химийн үйлдвэр халдваргүйдэл, аюулгүйжүүлэлтийн энэ төв олон шинэ бүтээгдэхүүн эм бэлдмэл дэвшилтэт технологийг гаргаж ирээд байгаа юм. Тэдний үйлдвэрлэсэн адууны яснаас гаргаж авсан кальц дэлхий нийтийн анхаарлыг ихээр татсан билээ.   Мөн тамидины уусмал ариутгах шингэнийг тус үйлдвэрийнхэн хийдэг бөгөөд  энэ нь  үйлчлүүлэгчдийн талархлыг ихэд хүлээсэн юм. Тус Үйлдвэрийн захирал Б.Дэмбэрэлням хэлэхдээ, зөвхөн аюулгүй байдал халдваргүйжүүлэлт гэж ярихаас өмнө байгаль орчиндоо анхаарах хэрэгтэй байна гээд түргэн шатагч буюу зуух болгож ашиглах гель утаа тортогийг бууруулах эдийн засагт  хэмнэлттэй дээр нь, аян замын хүмүүс мод бут говийн ургамлыг түлж сүйтгэхээс сэргийлэх боломжтой гэв. Сүүлийн үед тоос сорогч жижиг биетийг бүтээгээд байгаа аж.  Замын тоос уурхайн тоос машины тоосыг соруулаад  авчих боломжтой. Таван компанид туршиж байгаа гэлээ.  Мөн далайн замаг халгайнаас уусгагч бодис хлорпилл гарган авч байна. Хорт хаврын эсрэг уух түргэх маягаар хэрэглэж болох юм.  Тус үйлдвэрийн ажилтай газар дээр нь очиж танилцсан нэр дэвшигч Н.Удвал Монгол эрдэмтдийнхээ оюун ухаан хүч чадлыг бахархаж байгаагаа хэлээд  үйлдвэрлэлд нэвтрүүлэх улс орны олон салбарт хэрэглэхэд ашигтай, хэмнэлттэй үр дүнг хэлээд амжилт хүслээ. Үйлдвэрийн хамт олон анхны нэр дэвшигч ирж уулзсанд  талархаж  сонгуулийн ажилд нь амжилт хүслээ.



        Нэр дэвшигч Н.Удвал үргэлжлүүлэн Багануурын нүүрсний уурхайн ажилчидтай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бол тус дүүрэг дэх Хилийн 0252 дугаар ангийн бие бүрэлдэхүүн түүнийг хүндэтгэн хүлээн авлаа.

Т.Заяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.194.114.49) 2013 оны 06 сарын 21

Шударга байхдаа хүчтэй шударга бусыг өөрчлөөд өгөөрэй Удвалаа амжилт хүсье

0  |  0
Top