Ц.Хулан: Эх орон, Төр орноо босгоход Элбэгээ Ерөнхийлөгч л бидэнд хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын хо­шой тэргүүн шагналт Ц.Хулан­тай ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө таАлтан зэгсний ангирномынхоо баярыг Явуухулангийн цэцэр­лэгт нижгэрхэн тэмдэглэлээ. Эндээс яриагаа эхлэх үү?

-Тэгье. Манай үе, үеийн яруу найрагчид олуулаа тэгшхэн оролц­сон миний номын баярыг сэтгүүл­чид маань гярхай бөгөөд дотно сайхнаар хүлээн авч олон нийтэд хүргэсэнд би их баяртай байна. Уг нь миний санаа бол шинэ номоо рекламдахдаа чухал нь биш, Явуу­хулан найрагчийн цэцэрлэгийг жинхэнэ зориулалтаар нь ашиглаж эргэлтэд оруулах явдал, генара­торыг анх түлхэх явдал байсан.  Юу гэсэн үг вэ гэвэл, дэлхийн том хотуудын төв талбайд, найрагчдын цэцэрлэгт, онгоцны буудлуудад, вокзал дээр... найрагчид шүлгээ чөлөөтэй уншиж, зураач нар бичил үзэсгэлэнгээ дэлгэдэг ийм нэг дуурайгууштай уламжлалыг Мон­голдоо бий болгох санаа байгаад тэр маань анх удаа амжилттай туршигдлаа. Яруу найраг өөрөө “ашгийн төлөө бус байгууллага” гэдэг шиг эд. Гэхдээ энэ үеэр шинэ номынхоо гарын үсэгтэй худалдаа явуулж чамгүй орлого ч бас амрал­тын өдрөөрөө олчихсон. (инээв)

-Яруу найрагчид үнэхээр олуу­лаа ирсэн. Тэдний дундаас тантай ямагтшөргөө­цөлдөжявдаг Б.Галсансүх ч том ягаан сарнайн баглаа танд өгч харагд­сан. Та хоёр эвлэрчихээ юу?

-Шинэ номоо гаргахаас өмнө­хөн би үеийнхээ нөхдөд хандаж “Та нарт миний тухай хэлэх ярих сайн, муу үг байдаг бол бичээд өг, хэзээ хойно худлаа магтаж, эсвэл худлаа матаж гоншигнохгүй, хэн хэндээ амар гэсэн юм. Тэгээд нэлээд хэдэн хүний буюу дээш, доош, дэргэдэх  үеийнхний үг овоо цугларчихаар нь хэвлэчихсэн. Сайхан л байна, үеийн нөхөд л хүнийг хамгийн ойр, хамгийн сайн мэддэг болохоор гомдлын үг над дээр нэг их дусаг­наад байдаггүйг мэдэж авсан. Б.Галсансүх хүртэл “Миний Хулан бол жинхэнэ найрагч” гэж бичсэ­нээс харахад, бид муудалцдаггүй л байгаа биз дээ. Ерөөс яруу найрагч гэдэг бол авьяасын зардас юм. Хэн нэг улстөрчид шиг, хэн нэг баячууд шиг эрх мэдэл, эд хөрөнгө булаалдах юмгүй. Алдрын шалдан титэмний үнэ цэнийг ойлгодог болоод ч тэр үү, яруу найрагчид нэг нэгнээ хайрладаг, өршөөдөг гэдгийн л өчүүхэн жишээ юм даа.

-Улстөрчид нэгнээхайр­лах­гүйбайх ид үе буюу, Ерөнхий­лөгчийн сонгуулийн тухай та ямар бодолтой явна вэ. Учир нь та дөрвөн жилийн өмнөх сонгуу­лиар ч тэр, ерөөс улс төрийн хүчнүүдийн томоохон сэлгээ, өөрчлөлтүүдийн үеэр ямагт бо­дол санаагаа илэрхийлж дуугар­даг байсан. Харин энэ удаа яагаад нам гүм байна вэ?

-Юуных нь нам гүм байх вэ. Хуулиар хориглоогүй газраа дуу­гарч л явна. Гэхдээ нэг ийм юм байна. Төрийн албан хаагч нө­лөөл­лийнхөө хүрээнд буюу ажил олгогчийнхоо зүгээс хамт олондоо нөлөөлөөгүй бусад бүх тохиолдолд улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гэдэг ч юм уу заалт, нэг ийм утга бүхий заалт сонгуулийн хуулинд нэмж оруул­бал зүгээр юм уу гэж харагдаад байх юм. Дуугүй хүн бүтэж үхдэггүй гэдэг үг байдаг ч эргэн тойронд худлаа яриад байх үед дуугармаар л болдог. Би ч тийм байна. УИХ-ын 2008 оны сонгуу­лийн үеэр нам намын нэлээд хэдэн улстөрчөөс “За харж байна уу. Хэдэн дуучин, хэдхэн яруу найрагч, хэдхэн сэхээ­тэншүү юмыг хуулиараа заазлаад хаячихаар энэ  нийгэм чиг барим­жаа­гүй болж, савлагаа ихдээд байна гэж харж байна уу гэж би амыг нь асууж байсан. Хот хөдөө­гийн хүмүүсийн холбогч гүүр бол­дог, худлаа ярихгүй, ярих ч эрхгүй мань мэтийн улс ингээд сонгуулиар дуугарах ч эрхгүй таг дуугүй болчи­хоор нийгмийн сэтгэл зүй тогтвор­гүйжээд, харин худлаа бурдаг өнөө хэд нь оодроод байгаа юм уу гэж харагдаад байна. Жишээлбэл, саявтархан манай нагац ах хөдөө­нөөс ирлээ. Нагац ах маань Бүрэн­гийнх. Хотоос үсрээд л 200 гаруй кило­метрт байдаг. Тэгтэл “Бүрэн нүү­чих­гүй л бол бүгдээрээ аваргадаа сонгуулиа өгнө өө” гэж байна. За, хүний сонголтыг улайм цайм заавар­даад байлтай нь биш гээд тэсээд л байлаа. Тэгсэн чинь, нагац ахын сонссоноор бол Элбэг­дорж  монгол хүн биш гэнэ. Тэгээд өгөхгүйгээр шийдсэн гэнэ. Хамаат­нууд нь хүртэл хятад гэдгийг нь илчилсэн гэж авч байна. Ийм хоц­рогдсон яриаг МАН-ынхан дахиад л хөдөөгүүр тарааж түгээж яваа юм байна л даа. Бүрэн сум бол хязгаар нутаг биш хотын хаяанд шахуу. Тэгвэл бүр алслагдсан орон нутагт сонгуулийн худал дэгс яриа гаарч байгаа юм байна л даа гэж бодлоо. Дээрх золбин яриаг нуудаг ор тас үгүйсгэх баримт хаа холын надад хүртэл байгаа. Манай нөхөр Д.Бат­баатар УБТЗ-д ажилладаг. Жолооч нь амралтаа аваад өөр жолооч түр ажиллахаар боллоо. Дэчинчулуун гэж өндөр бор залуу халгаж халгаж байснаа надад нэг юм ярьсан. Ховдын, тэр тусмаа Ерөнхийлөг­чийн маань нэг сум, нэг довны, бүр нэг удам угсааны залуу юм гэнэ ээ. Аав нь олон жил МАХН, одоогийн МАН-ын гишүүн явсан нөхөр,  нэрийг нь би мартчихаж, 2008 оны сонгуулиар “Цахиа гэдэг айлынх хилийн цаанаас, урдаас “нүүж ирсэн” ухааны юм ярьж балайрдаг өвгөн байдаггүй юу. Дэчинчулуун энэ өвгөний төрсөн хүү юм гэнэ. “Аав юу гэж балайраад шал худлаа юм яриад унав аа” гэж тэр уурлаад Ховд руу утасдаж, аймаар маргаан тэгэхэд гарсан байгаа юм. “Нэг нутаг усныхан төдийгүй найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс хүртэл зайгаа барьчихаад байгаа юм шиг санагдаад...” гэж Дэчин­чулуун жолооч ярьсан. “Аав чинь юунаас болоод ийм юм ярьсан юм бол” гэж намайг асуухад  “Хоёр зуун мянган төгрөг өгье” гэж МАН-ынхан нь хэлэхээр нь намын архаг гишүүн аав маань зохиогоод ярь­чих­сан гэсэн” хэмээн надад хэлсэн. Бүхэл бүтэн улс орон даяар ийм хөсрий яриа тарааж, намынхаа төлөө, хэдхэн халтар төгрөгийн төлөө төрсөн хүүгээ хүртэл хүний нүүр харах аргагүй болгож орхисон байдаг юм даа. Энэ мэтийн яриа байсан ч, эс байсан ч  Элбэгдорж  бол монгол шиг монгол, өөрийнх нь хэлснээр “Өндөр ууланд өссөн, эгэл малчны хүү”. Монголчуудын заяа хаячихаагүй л юм бол Элбэгээ Ерөнхийлөгч дахиад гарч л таарна.  

-Та дөрвөн жилийн өмнө Элбэгээ Ерөнхийлөгчийг дэм­жиж бүр шүлгээ хүртэл нийт­лүүлж байсан. Одоо энэ байр суурь тань хэвээрээ байгаа юу

-Мэдээж, би Элбэгдорж Ерөн­хийлөгчөө дэмжинэ. Энэ хүнийг төрийн тэргүүн болсноос хойш миний, ер нь л олон хүний сэтгэл уужирсан. Төрийн жолоо эзэнтэй боллоо. Төрийг сульдааж, авлига, хулгай нүүрлэчихээд байсан тогтол­цоо дээрээсээ нурж эхэллээ. Ямар бузар муухай юм хийдэг байгаа вэ, МАН-ынхан. Харамс­маар, жигшмээр юм. Хүн шударга байж болдог, цалингаараа амьдарч болдгийг эх орондоо үзээд үхэх найдлага мань мэтийн хүмүүст төрдөг боллоо. Энэ маш чухал. Ерөнхийлөгчийн хэлсэн үг үзэл санаа болж, үзэл санаа нь үйл хэрэг болсоор байгааг бид дэргэ­дээс нь харж, дэмжиж, хэрэгтэй үед шүүмжилж ч чадаж байна. Ард­чилсан нийгэм гэж үүнийг л хэлдэг. УИХ-ын чуулганы нээлтүүдэд түүний хэлсэн үг цаг үеийнхээ хөтөч, луужин болдог. Зуун хувь өөгүй хүн, өөгүй улстөрч гэж мэ­дээж байхгүй. Элбэгээ Ерөнхий­лөгч хүнийхээ хувьд хар хорын санаа­гүй, хүнд их итгэнэ. Тийм болохоор шадар улс нь их л зөв, түүнд тэнцэж тохирсон өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай улс байгаасай гэж хүсдэг. Ерөнхий­лөг­чийнх болж ойлгогддог төрийн институциуд, ялангуяа шүүх, АТГ, хууль хянал­тынхан чадварлаг, шударга бай­гаа­сай гэж санагддаг. Ачиж байгаа улсынхаа араас ачиг­дахгүй байх тийм баталгаа бол өөрсдөө ч гар цэвэр, шударга байх явдал юм. Хоёрдугаарт, хэлмэг­дүү­лэлт гэж ярих, өөлөх өнцгийг хүмүүс өөрс­дөө бий болгохгүй байх ёстой юм байна л даа. Төрийн албан тушаалтан гар хөлийн үсгээ хаана юун дээр тавихаа мэддэг болох, хашир байх энэ тэрийг цаг үе бидэнд хэн хэнд маань сургамж болгож байна.

Улс төржиж талцах, хувь хүмүү­сийн захиалгаар хөдлөхгүй байх гээд шүүхийн шинэтгэлийн асар олон эерэг өөрчлөлтийг Элбэгээ Ерөнхийлөгч л цаашдаа хийж чадна. Галт тэрэг хөдөлчихлөө шүү дээ. Ерөнхийлөгчийн маань өнгө­рөгч дөрвөн жилд хийсэн, эхлүүл­сэн бүхэн зөвөөс зөв. Гагцхүү түүнийг доод улс нь хэрэгжүүлэх­дээ өндөр ур чадвартай, арга тактиктай байгаасай. Тэгж эс чад­ваас алдаа бүхэн Ерөнхийлөг­чийнх болж харагдана. Ерөнхий­лөг­­чөө дэмжье, цаана нь улс орноо хөг­жүүлье гэж бодож л байгаа юм бол хүн бүр дор бүрээ хичээх ёстой.

-Таны шинэ номонд улс төрийн өнгө аястай шүлгүүд хэр олон орсон бэ. Заримаас нь уншигчдадаа хүргэж болох уу?

-Монголчууд аль юм болгон дээр эх орон, эх орон гэж цээжээ дэлдэх вэ. Найман зуун жил дар­лагдаж, хор­логдож, хийрхэж, тал­цаж ханалаа. Одоо больё. Эх орноос Төр орноо байгуулах цаг ирсэн. Оросоор бол Родина-гаас Отчизна руу явъя. Англиар бол Motherland төдийгүй Fatherland болгоё. Эх орон бол өвс ногоо, төрсөн гэрийн бууц, мал сүрэг, уул уурхай...Харин Төр орон бол энэ бүгдийг эзэгнэн хөдөлгөгч, хадга­лан хөгжүүлэгч. Эх орныхоо иргэ­дэд тэгш үйлчилдэг, тэгш өм­гөөл­дөг тийм хуулийн тогтолцоот, төрийн хүсэмжит дарангуйллыг Төр орон гэж хэлбэл болох болов уу. Ийм Төр орныг байгуулах хү­мүүстээ зориулж нэгэн шүлэг бич­сэн минь “Алтан зэгсний ангир” номд минь бас орсон байгаа. Түүнээсээ хэлье.

Голын нойтон хөвөөнд эртний хирэгсүүр...

Гоё хүрэн морь чинь тэнд, ногтоо чирээд идээшилнэ

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юм уу?

Энэ хүрэн морь юу ч мэдэхгүй, би бас мэдэхгүй ээ

Шархайн шар талд дэрсэн толгой бөхөлзөнө

Шархадсан баатрын эцсийн бодол- ганц муу ижий нь л байсан байх...

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юм уу?

Эртний баатар юу ч мэдээгүй, би бас мэдэхгүй ээ

Хаашаа л харна вэ хирэгсүүр... Эзэнт гүрний хирэгсүүр...

Халил хаданд орог бүргэд хо­шуу­гаа билүүдээд алсыг хараачлана

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юмуу?

Энэ бүргэд юу ч мэдэхгүй, би бас мэдэхгүй ээ

Монголоо гэсэн нь үрэгдэж дуусдагийг л мэднэ

Морь, бүргэд, хирэгсүүр болсон биз ээ!

Эх орон л гэж байсан Төр орон гэж байх юм уу

Эцэстээ Монгол минь хаана хүрнэ

Би мэдэхгүй, Та бас мэдэхгүй ээ...

Энэ шүлгийн төгсгөл хэдийгээр жаахан гутрангуй аястай ч, цаг үе маань тийм юм. Ер нь хэзээ эх орончдын түүх өөдрөг, дарданхан байлаа даа. Ц.Элбэгдорж шиг улстөрч, хожмын нэгэн цагт түүхэн эх оронч болж дуудагдах цаг заа­вал ирнэ. Эх орон, Төр орноо босгоход Элбэгээ Ерөнхийлөгч л бидэнд хэрэгтэй. Үүнийг монгол­чууд бид өөрсдөө өнөөхөндөө зуун хувь хүлээн зөвшөөрөх тэнхэлгүй, ухааралгүй, цаг алдаж талцаад байгаа нь л гунигтай юм. Гэвч юм бүхэн аажуухан ч гэсэн урагшил­саар байна.

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дархан(202.126.89.177) 2013 оны 06 сарын 25

энэ муулаад байгаачууд Хулангийн хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй амьтас. БООЖ үхэхнээ. Бор шидмэс ойр байвал боож үхэцгээ.УХААЛАГ САЙХАН ЭМЭГТЭЙ ГЭСЭН ХҮНТЭЙ САНАЛ НЭГ БНА.БИ Ч БАС ЭЛБЭГЭЭГ ДЭМЖИНЭ.

0  |  0
ama(202.179.18.130) 2013 оны 06 сарын 24

mongoliin uhaalag saihan emegtei

0  |  0
Зочин(122.201.18.7) 2013 оны 06 сарын 22

чи дут за м у у з а в х а й э м чамтай чамгүй шударга иргэд Ерөнхийлөгчөө сонгочихно

0  |  0
pkk(202.9.47.132) 2013 оны 06 сарын 22

Сонгуулийн хар машиныг өмнө нь шалгаад яах вэ дээ. Цагаа тулахаар эзэндээ л үйлчлэх байлгүй. Бас энэ Хулан авгайгаар хэнийг дэмжихээ юу гэж заалгах вэ дээ.

0  |  0
irgen(122.201.18.60) 2013 оны 06 сарын 22

Sayhan sogtuu baisan chine uvurt orood irsen yu yaj chaddagui tegsen murtuu durtai gej aimaar

0  |  0
сандаг(49.0.201.192) 2013 оны 06 сарын 22

АН бид бүгдийг программчилсан гээд улаан цайм зарлаад байгаа юм биш үү???Болгоолжоод ч яж ч чадахгүй луйвар басамжлалд бид өртөөд байгаа юм биш үү??? Тиймгүй бол АН-ийнхан гартсаагүй Элбэгдорж ялан гэхдээ бүр 60%-иар ялна гэж яж мэдээд байгаа юмбэ ?? бид 60%-иар программчилсан гэж зарлаад байна шүү дээ

0  |  0
зочин(203.194.114.85) 2013 оны 06 сарын 21

Одоо явах цаг боллоо энэ нь иргэд эрч хүчтэй эх оронч хүнээр өрх гэрээ толгойлуулж үр хүүхдүүдээ бөөцийлүүлэх цаг ирлээ Эрчүүд үлгэр ярьсаар 23 жил болов Эмэгтэйчүүд амьдрал ярисаар 23 жил болов

0  |  0
DOGSHIN--AVATOR(203.194.114.212) 2013 оны 06 сарын 21

TENGER GAZARIIN HUULIIG ZORCHSON HEN BOLOVCH MONKH TENGERIIN HATUU SHUULTEND ORNO !!!! TENGERIIN HUULI MASH HATUU BAIDAG !!!! HUULI ZORCHSON BOL YMARCH ORSHOOL BAIHGUI !!!! GAZARIIN HUULI GEDEG NI MONGOL ULSIIN HUULIIG HELJ BAIGAA YUM !!!! TENGER--ETSEG TSAHIAGIIN ELBEGDORJ NOROVIIN ALTANHUYAGIIG MOCH MOCHOOR NI MASH HATUU SHHUNE !!!! TEDNII UR UDAM 9-UEDEE TENGERIIN GESGEEL HURTENE !!!!

0  |  0
DOGSHIN--AVATOR(203.194.114.212) 2013 оны 06 сарын 21

TENGER GAZARIIN HUULIIG ZORCHSON HEN BOLOVCH MONKH TENGERIIN HATUU SHUULTEND ORDOG !!!! TENGER--ETSEG TSAHIAGIIN ELBEGDORJ NOROVIIN ALTANHUYAGOOG MOCH MOCHOOR NI MASH HATUU SHUUNE !!!! TEDNII UR UDAM 9-UEDEE TENGERIIN GESGEEL HURTENE !!!!

0  |  0
kkkk(122.201.18.34) 2013 оны 06 сарын 21

soliotoi erguu awgai soliorch dolginoj bno...kkkkk

0  |  0
Top