Ерөнхийлөгчийн хүү Өмнөд Суданаас мэндчиллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

Шинээр тусгаар тогтноод удаагүй байгаа Өмнөд Суданд энхийг сахиулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ өнөөдөр Facebook-ээр дамжуулан аавдаа зургаа илгээгээд байна. Тэрээр НҮБ-аас явуулж буй UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Ч.Түмэндэмбэрэл захирагчтай 2 дугаар ээлжийн мото буудлагын батальоны бие бүрэлдэхүүнд багтан Өмнөд Суданд алба хааж байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард Африкийг зорьсон тэрээр ирэх есдүгээр сард багийнхныхаа хамтаар эх орондоо хүрэлцэн ирнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар дөрвөн хүүтэй, харин Өмнөд Суданд энхийг сахиулж байгаа Элбэг хоёр дахь нь хүү нь болж мэндэлсэн юм. Төрийн тэргүүн залуустаа хандан “Монгол залуу хүн бүр цэргийн алба хаах ёстой. Цэргийн алба хүнийг хүн болгож хатуужуулдаг юм” гэж сургадаг. Тэгвэл хоёр дахь хүү Эрдэнэ эцгийнхээ бахархах дуртай албанд тэр дундаа дэлхийн халуун цэг болсон Өмнөд суданд алба хааж явна. Хүүгээрээ Ерөнхийлөгч бахархаж байгаа нь лавтай. Ерөнхийлөгчийн залуу насных нь дүр төрхтэй тун адилхан харагдаж байгаа биз.

Сануулахад, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа хурандаа Ч.Түмэндэмбэрэл захирагчтай Монгол Улсын Зэвсэгт II ээлжийн Мотобуудлагын батальоныхонд өнгөрсөн тавдугаар сард 5 метрийн гүнтэй нийтийн бие засах газрын нүхэнд нярай хүүхэд унасан дуудлага ирэхэд “Румбек” баазад үүрэг гүйцэтгэж байсан хошууч генерал Б.Бат-Амгалангаар удирдуулсан татан гаргалтын бүлгийнхэн ослын газарт шуурхай очин ажилласнаар эхээс дөнгөж мэндлээд байсан нярайд анхны тусламж үзүүлж аварсан баяртай мэдээг монголчууддаа Өмнөд Суданаас илгээж байсан билээ. Харин энэ удаад Элбэг аавтайгаа ийн зургаар мэндчиллээ. 


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрка(202.126.91.128) 2013 оны 06 сарын 29

мундаг юмаа баяр хүргэе

0  |  0
Билэгт(182.160.22.64) 2013 оны 06 сарын 25

Энхийг сахиулна гэдэг бол монгол улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж байгаа хэрэг юмаа одоо бид дэлхийн цэрэгт бусад улсыг хамгаалж байна гэдэг бол хэрэв ирээдүйд ямар нэг зүйл боловол НҮБ-ийн цэрэг монгол улсыг хамгаална гэсэн үг юмаа

0  |  0
Билэгт(182.160.22.64) 2013 оны 06 сарын 25

Энхбаярын хүү цэрэгт ч яваагүй шүү дээ энэ 2 хүүгийн хооронд их ялгаа байнаа Элбэгийн хүү монгол улсынхаа төлөө энхийг сахиулж байхад Энхбаярын хүү эцгийнхээ буянаар монгол банкнинд ажиллаж байна

0  |  0
kkkk(203.194.116.141) 2013 оны 06 сарын 25

tiim shuu elbegee sain bna sh deeee

0  |  0
зочин(202.179.13.200) 2013 оны 06 сарын 25

энэ чи нь элбэгээ биш юм уу хүүхэд нь гэж үү хэ хэ

0  |  0
зочин(202.179.13.200) 2013 оны 06 сарын 25

Суданд юу хийж бгаа нөхөр вэ? сонгуулын шоу хийгээд л харь чи чиний хэрэг байхгүй

0  |  0
1111(122.201.18.138) 2013 оны 06 сарын 25

тэр үед хүүгээ эргэж яваа хэлнэ биз дээ. Төрийн зардлаа явж элбэгдорж хүүгээ эргэсэн юм байна.

0  |  0
х(122.201.18.1) 2013 оны 06 сарын 25

Элбэгээ.д.ерөнх

0  |  0
zochin(122.201.18.26) 2013 оны 06 сарын 24

kha kha kha ene odoo yu vee oluulaa bolno geed baisan baakhan tarzantai bolokh yum bish bizdee

0  |  0
zochin(122.201.18.18) 2013 оны 06 сарын 24

Ashig Sonirhliin Zurchliin huulid niitsej baigaa yum bolov uu ugui yu l gej bodoj baina. Shalgah humuus ni ajlaa hiih bailgui dee. Olon ulsiin enhiig sahiulah saihan nertei ch tsaanaa bol buun tom uls turiin asuudal yavj baigaa sh dee yag unendee. Mongoldoo ner turtei alba haasan bol iluu KOKO avah bailaa Erdene yum uu Elbeg yum uu?

0  |  0
Top