Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах ажиллагаа өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд явагдаж байна.
Өмнө нь сонгогч, холбогдох этгээд хуульд заасны дагуу хүсэлт, магадлагаа, тодорхойлолтоо санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө гаргасан байх ёстой ажээ.
Хэсгийн хороод зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргаж, сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг гаргасан байна.
Энэ хуваарийн дагуу тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн явж саналыг нь авч байгаа бөгөөд 24022 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 1 )
bvh vildwer vilchilgeenii baiguullag amrah estoi yum bishvv amraagaach