Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг тодруулах ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ. Санал хураалт нь ороны 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээгээр улсын хэмжээнд 1.856.190 сонгогч саналаа өгөх юм.

Сонгуулийн Ерөнхий хорооноос өгч байгаа мэдээллээр улсын хэмжээнд 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороогоор дамжуулан сонгогчдын саналыг авна. Мөн 1896 хэсгийн хороонд мэдээлэл технологийн 2271 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2500 гаруй ажилтан, хэв журам сахиулахаар ажиллаж буй цагдаа, тагнуулынхныг оруулан тооцвол нийтдээ 20 мянга гаруй төрийн албан хаагчсонгуулийн ажиллагаанд дайчлагдан ажиллаж байна.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг ажиглахаар гадаадын 35 орноос 400 гаруй ажиглагч хүрэлцэн ирж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн ажиглагчийн үнэмлэхээ аваад байна.

Сонгогч танд амжилт хүсье. Таны санал мэргэн байх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top