Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өчигдөр \06 сарын 25\ 07 цагт эхэлж, 20 цагт дууслаа. Нийслэлийн хэмжээнд зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлсэн 5198 сонгогчоос 4812 сонгогч буюу 92,6% нь саналаа өгсөн байна. Санал өгсөн сонгогчдыг дүүргээр нь ангилвал
Хан-Уул дүүрэг 936 сонгогчоос 855 буюу 91,1%
Багахангай дүүрэг 15 сонгогчоос 14 буюу 93,3%
Багануур дүүрэг 93 сонгогчоос 76 буюу 81,7%
Баянзүрх дүүрэг 1407 сонгогчоос 1315 буюу 93,3%
Налайх дүүрэг 392 сонгогчоос 369 буюу 94,1%
Сүхбаатар дүүрэг 324 сонгогчоос 300 буюу 94%
Чингэлтэй дүүрэг 641 сонгогчоос 605 буюу 95%
Баянгол дүүрэг 654 сонгогчоос 603 буюу 92,2%
Сонгинохайрхан дүүрэг 736 сонгогчоос 675 буюу 91,7 нь сонгуульдаа оролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )