Өвөрхангай аймагт 76 мянга 400 гаруй сонгогч бүртгэгджээ. Эдгээрээс 1498 сонгогч явуулын хайрцагаар саналаа өгөх хүсэлтээ ирүүлсэн байна. Өчигдөр тус аймгийн ихэнх нутгаар хур бороотой байсан учраас зарим сумдад тог цахилгаан тасарч санал хураалтын дүнг дамжуулж чадаагүйгээс үүдэн явуулын хайрцагаар саналаа өгсөн хүмүүсийн дүн хараахан гараагүй байна. Тодруулбал нэг сумын хоёр хэсгийн хорооноос дүн ирээгүй байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )