Ерөнхий сайд Н.Алтанхуяг саналаа өглөө

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн 45-р хэсгийн хороо буюу 83-р дунд сургуулийн байранд очиж саналаа өглөө. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Зарим нэг аймагт цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн саналаа өгч чадахгүй байдал үүсч магадгүй байгаа. Гэхдээ иргэд өөрсдийн санаачилгаар завиар гол гатлах гэх зэргээр боломжоороо саналаа өгч байна. Мөн СЕХ-ноос бүх аймгуудад санал өгөх боломжгүй болсон, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалах асуудлыг шийдвэрлэж, яаралтай арга хэмжээ авах үүрэг өгсөн байгаа” гэлээ. Мөн сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.82.224) 2014 оны 06 сарын 21

I think you”ve just captured the answer pecltrefy

0  |  0
Top