Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлэл хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойрон болж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: “Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо хуртай байгаа учраас зарим аймгуудын нутаг дэвсгэрт байдаг гол үерлэж иргэд саналаа өгч чадахгүйд хүрээд байгаа. Тиймээс тухайн аймгийн сонгуулийн хороо санхүүгийн дэмжлэг хүссэн. Гэхдээ энэ зардлыг өөр гаднаас бус сонгуулийн зардал дотор байдаг болзошгүй зардлаасаа гаргахаар болж байгаа. Санал тоолох машин гацсан гэх мэдээллийн тухайд кодоо буруу хийснээс болж хоёр машин гацсан байна. Мөн тогны асуудлаас болоод 2 машин гацсан. Эдгээр нь одоо хэвийн болсон байгаа. Санал тоолох машиныг хар машин гээд байгаа. Манай хуулинд хар машин гэдэг нэр томъёо байхгүй. Санал тоолох машин гэж бий. Монголчууд бид таван тивийн хүмүүсийг өнгөөр нь зүсэлж хэлдэггүй. Тийм учраас санал тоолох машиныг хар машин гээд байж болохгүй. Гадаадын сэтгүүлчид үүн дээр анхаарах хэрэгтэй” гэлээ.
Мөн зөрчлийн талаар “Өнөөдрийн байдлаар “Өгөөж” гэдэг компани ажиллаж байна. Хүмүүсийн санал өгүүлэхгүй байна гэсэн гомдол ирсэн. Нийслэлийн сонгуулийн хороонд үүрэг өгч эдгээр хүмүүст хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэх талаар мэдэгдсэн байгаа” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
ajliin hariutslagatai bmaar ym da buhel buten uliin songuuliin erunhii horoonii darga iim aldaa gargaj bh gej