Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцын байдал түүний дотор 19 цагийн байдлаар сонгогчдын ирц ямар байгаа талаар урьдчилсан мэдээг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ. Аймгуудын хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 57.25, нийслэлийн сонгогчдын 58.35, улсын хэмжээнд нийт сонгогчдын 57.73 хувь нь саналаа өгөөд байна. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос дараагийн мэдээллийг 22.30 цагаас хийнэ.
Сэтгэгдэл ( 0 )