МАН хууль зөрчсөн гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

МАН-ын нэр бүхий удирдлагууд хэвлэлийн бага хурал хийсэн талаар бид мэдээлсэн. Харин Сонгуулийн Ерөнхий Хороо тус намын зүгээс хийсэн энэхүү алхмын эсрэг байр суурьтай байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн энэ талаар “МАН-аас хэвлэлийн бага хурал хийсэн болохыг мэдээллийн хэрэгслээс сонслоо. Иргэд, сонгогчдын зүгээс МАН Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчиж мэдээлэл хийлээ гэж гомдол мэдүүлсэн. Хуульд сурталчилгааг санал авах өдрийн өмнөх өдөр 00:00 цагт хаасан. Сурталчилгаа албан ёсоор зогссон учраас санал хураалтын дүн гартал намуудаас мэдээлэл хийх ёсгүй, МАН-аас хэвлэлийн бага хурал хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон учраас холбогдох баримтыг хүргэж, арга хэмжээ авна.” гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.113.139) 2013 оны 06 сарын 28

Зөв маш том ЗӨВ

0  |  0
Top