Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг өнөөдөр нийтэд дэлгэрэнгүй мэдээллээ. Ийнхүү урьдчилсан дүнг Сонгуулийн Ерөнхий Хороо өөрийн www.gec.gov.mn сайтдаа бүрэн эхээр нь байршуулав.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр сонгуулийн санал хураалтын явц, сонгогчдын ирцийн талаар нийт 9 удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, дотоод, гадаадын ажиглагч, сурвалжлагчдийг шуурхай мэдээллээр хангаж байв.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос дотоодын хэвлэл, мэдээллийн 66 байгууллагын 620 гаруй сурвалжлагчид Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжлах эрхийн үнэмлэх олгож олон нийтийг үнэн бодитой, шуурхай мэдээ, мэдээллээр хангах боломж олгов гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )