УИХ-ын гишүүн Б.Болор: Далай аварга цолыг хасахаар тусгасан

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, “Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Харин хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үед гишүүн Р.Гончигдорж Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд нэмж оруулах санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

Тэрээр хуулийн төслийн талаар хийсэн танилцуулгадаа эдүгээ үндэсний бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн их болж байгааг дурдаад улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, түүнчлэн улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан цол олгох, улсын далай аварга цолыг хасахаар тусгаснаа танилцуулав. Мөн хуулийн төсөлд арслан цолтой бөх 2 удаа 8 давж үзүүрлэсэн тохиолдолд аварга цол олгохоор тусгасан заалтыг хэлэлцүүлгийн шатанд засах боломжтой гэдгээ хэлсэн юм.

Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан гишүүн М.Энхболд, Д.Эрдэнэбат, Д.Батцогт нар асуулт асууж тодруулав. Төсөл санаачлагч гишүүн Р.Гончигдорж асуултад хариулахдаа, энэ хуулийн төсөл нь цөөн хэдэн хүнд зориулагдаагүй, харин залуу бөхчүүд, шинээр аварга, арслан цол хүртээд байгаа бөхчүүдэд цолоо ахиулах эрмэлзэл төрүүлэх, урам дэм өгөх, улмаар бөхийн найрааг арилгах ач холбогдолтой гэж үзэж буйгаа хэллээ. Мөн төсөл санаачлагчийн нэг гишүүн Б.Болор төсөлд далай аварга цолыг хасахаар тусгасан. Нөгөө талаар наадамд түрүүлээгүй бол аварга цол олгохгүй гэж ойлгож болно. Иймээс хэлэлцүүлгийн шатанд энэ талаар анхаарч засах зүйл бий. Харин наадамд 8 давж 3 удаа үзүүрлэнэ гэдэг бол асар их хүч, хөдөлмөр, нөгөө талаар ховор тохиолдол гэдгийг хэлсэн юм.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан саналаа хэлсэн гишүүн Д.Эрдэнэбат нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд асуудал яригдаж байгааг ойлгож байна. Уг нь үндэсний ёс заншилтай холбоотой ийм асуудлыг заавал хуульчлах хэрэггүй юм. Төсөл санаачлагчдын танилцуулгаас наадамд хэдэн бөх барилдсан ч гэсэн түрүүлээгүй бол аварга цол олгохгүй гэж ойлголоо гэсэн бол гишүүн Б.Болор төсөлд түрүүлээгүй хүн аварга цол авахаар байгааг хэлэлцүүлгийн шатанд өөрчлөхөөр болсон гэдгээ хэлсэн юм. Харин гишүүн С.Дэмбэрэл төслийг бүхэлд нь дэмжих боломжгүй, эсрэг саналтай байна. Учир нь УИХ ийм хуулиар оролдож байгаа нь тун буруу юм. Нэгэнт бөхийн цол ярьж байгаа бол бөхийн найрааг яаж шийдэхээ бас ярьж тусгах ёстой. Уг нь энэ бол төрийн бус байгууллага өөрсдөө шийдээд явах эрх хэмжээний нь асуудал. 2003 онд үндэсний ёс заншлыг хуульчилснаас ийм буруу үр дагавар салахгүй байгаа юм гэж байлаа.

   Ингээд хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erxun(202.9.47.133) 2013 оны 06 сарын 30

manai buxchuud tsolnii tuluu xun alaxaas butcaxgui baix

0  |  0
zochin(122.201.18.219) 2013 оны 06 сарын 29

ene bolor gedeg zaluu arhangain usuhbayart darhan avarga tsol olguulahiin tuld l iim huuli snaachilj dee enen zaluu buhchuudtei ih naizaldag gej sonsson

0  |  0
asaa(202.55.191.35) 2013 оны 06 сарын 28

mongol bohoor toglhoo boliochee .Uls orniihoo ediin zasag hogjld anhaarlaa tuwlruuldee .so yumaa ene uls turiinhn .

0  |  0
zochin(27.123.214.109) 2013 оны 06 сарын 28

gonchigdorj gej. gezegt bariach odoo bolih heregtei. odoo ta nar mongol bohoor togloh nee. bolidoo.

0  |  0
Top