ЯНАГЛАН ХОРЛОХУЙН УХААН

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 29

 Ерөнхийлөгчийн сонгууль дуусав. Энэ бол олигархуудын тавьсан жүжиг гэдгийг би аль эрт хэлсэн. Төгсгөлийг нь мэдэж байсан учир зусландаа гараад хэвтчихсэн юм. Одоо эхний товч дүгнэлтүүдийг хэлж мэдээж болно…

Өмнө нь би юу хэлсэн бэ…

Сонгуулиас өмнө би дараах зүйлсийг л хэлсэн:
1. Энэ сонгууль бол олигархуудын тавьсан жүжиг гэсэн
2. МАН, АН хоёр хоёулаа муухай гэсэн
3. Ц.Элбэгдоржийг “төр нураах төрөлх авъяастай” гэсэн.”

Онцлон хэлэхэд би Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нарын талаар сайн муу ямар ч үг “гон” гээгүй. Тийм биз дээ. Гэтэл олон хүн санаанаасаа намайг МАН-ын талд гээд бодчихсон. Одоо “гашуудаад үхэх” гэж байгаа гэж бодоод байх шиг. Тийм юм огт байхгүй…

Үйл явдлын өрнөлийг ядахдаа 3-4 жилийн алслалттай харж чадахгүй юм бол судлаач нэр зүүсний хэрэг юусан билээ…

Ингээд Ц.Элбэгдоржийн тухай сонгуулийн үеэр хангалттай өгүүлсэн болохоор одоо нөгөө талыг нь ярих нь мэдээж хэрэг. Яагаад гэвэл Ц.Элбэгдорж төр яаж “нураахыг” бид хангалттай харах учраас, түүний тухай ярих хугацаа хангалттай байгаа болохоор тэр…

Иймээс бид энэ удаад энэ хорвоогийн хамгийн усан тэнэг, эргүү мунхаг, ямар ч ирээдүй байхгүй, үхээнц, дорой МАН-ын тухай ярих гэсэн юм.

Алсын “бодол”

МАН гурван удаа нокаутад оров. Одоо сэхээнд үхлүүт байна. Эхний удаад УИХ-ын сонгуулиар, дараа нь Орон нутгийн сонгуулиар, эцэст нь одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар. Сүүлчийн энэ удаад “сайн дураараа” шаалгуулав. Би энийг ярих гэсэн юм.

Б.Бат-Эрдэнийн нэрийг бараг хоёр жилийн өмнө Тэрэлжийн тунхаг гаргах үеэс МАН-ын дээд хүрээлэл дунд ярьж эхэлсэн юм. Яагаад ?

Тэр үед МАН-ын дээд хүрээлэл “шинэ”, “хуучин” гэж хоёр хуваагдсан байлаа. Тэд намыг шинэчилснээр энэ хуваагдлыг шийднэ гэж найдсан юм. Мэдээж “төвийг сахигчид” ч байсан. Харин үүнийг намын олон түмэн, монголын ард түмэн мэдэхгүй байв.

Нэгэнт МАН засгийн эрх барьж байсан учраас Ерөнхийлөгчид “төвийг сахисан хүн” хэрэгтэй байсан ба тэр нь элдэв юманд оролцоогүй, бас Н.Энхбаяр, МАН хоёрын завсарт байсан Б.Бат-Эрдэнэ байсан юм. Энэ ч их эртээс бодсон хэрэг шүү. Та нар олигархуудыг “тэнэг” гэж бодож болохгүй л дээ. Энд АН бас туйлын идэвхитэй оролцсон юм. Ингээд хоёр намын “алсын” пиар эхэлсэн юм.

Энэ талаар дэлгэрэнгүй өгүүлэх боломж гарах тул зөвхөн нэг гэрэл зураг үзүүлье. Энэ бол ТВ-9, “Зууны мэдээ” сонины 2011 онд шалгаруулсан “Эх оронч түшээдийн” зураг.

Энэ зургийг хараад Та бүхэн “олон юм” санана байх. Энэ хүмүүсийн хэд нь одоогийн Засгийн Газарт байгаа, хэн хэн нь ямар ямар албан тушаалд байгааг нэг удаа ч болов бодоод үзэж болноо доо. МАНАН л байхгүй юу…

Мэхт мэхэндээ

МАН хүчтэй байхдаа ингэж бодов: МАХН-ыг МАН болгож шинэчлэнэ. Н.Энхбаяр мэдээж эсэргүүцнэ. Зарим нөхдүүд явна. Явж л байг. МАХН-ын нэрийг өгөхгүй. Ингээд сонгуульд ялна. Ц.Элбэгдорж Н.Энхбаярыгаа л шорондоо хийж байна биз. Бидэнд, “шинэ намд” ямар хамаа байна.

Ц.Элбэгдорж ингэж үйлдэв: МАХН-ын нэрийг өгч МАХН-ыг байгуулав. Н.Энхбаярыг “бүх талаар” дэмжив. Ингэснээрээ МАН-ыг хоёр хуваав. Ингээд сонгуульд дөхөөд ирмэгц МАХН-ын дарга Н.Энхбаярыг шоронд хийв.

МАН намаа хоёр хуваагаад сонгуульд ялагдав. Энийг мэхт мэхэндээ гэдэг юм.
Ингээд АН маш богино хугацаанд МАН-ын арчаагүй, өнгө мөнгөнд тулгуурласан намын болон төрийн системийг эвдэв. МАН дандаа “дээрээс” нь ажиллаж байсан болохоос, “зэрэгцээ” буюу “доороос” ажиллаж огт чаддаггүй арчаагүй новшнууд аж. Тэгээд ч ажилдаа дандаа “ноён зан” гаргахаас гадна үзэл санаа, мэдлэг боловсролын хувьд хүн авахын танаггүй хөгийн новшнууд болон хувирсан аж.

Шинэ санаа, идэвхи чармайлт, багийн тоглолт, шийдвэр гаргах чадвар зэрэг олон чухал шинж оргүй болж, зүгээр л “бүслэгдсэн ордны тайгануудтай” адил болов.

Могойн хорлол

Нэрт чекист Держинский: “Шорон, цөллөг хоёр үзээгүй бол ямар юмных нь хувьсгалч байдаг юм” гэсэн суут үг хэлсэн байдаг. Энэ бол хатуу ч гэсэн гүн ухааны утгаар туйлын үнэн үг юм. Цаг үеэ л тусгасан үг л дээ.

МАН-ын хэд “шоронгийн түлхүүр” эргэлдүүлсэн Ц.Элбэгдоржоос үхтлээ айв. Аймхай улсууд аймхай л байдаг аж. Хамгийн гол нь айх бүрэн үндэслэл байсан болоод л тэр. Уг нь түүнээс айгаад байх юу ч байхгүй л дээ…

Ингээд бүгдээрээ Б.Бат-Эрдэнийн ард “нуугдав”. Үүнийг Ц.Элбэгдорж сайн мэдэж байлаа. Тэр хорт могойгоо гаргаж ирэв. Энэ нь мэдээж Н.Энхбаяр юм.
Н.Энхбаяр уг нь өөрийг нь “шоронд хийсэн” Ц.Элбэгдоржийн эсрэг тэмцэх ёстой мэт ямар ч хүнд санагдана. Харин МАН-тай бол нэгдэнэ энэ тэр гэж олон удаа хэлэлцээ хийж байсан билээ. МАН-ын зүгээс ч гэсэн МАХН-тай нэгдэнэ гэж олон удаа албан ёсоор мэдэгдсэн. Хоёр намын гишүүд ч олон удаа гуйсан.

Гэтэл тэр сүүлчийн удаа МАН руу хатгаж могойн хороо цацав. Одоо МАН, МАХН хоёр мөхөх нь гарцаагүй.

Би боддог юм. Н.Энхбаярт юм сөнөөх устгах ямар нэг төрөлх авъяас, хувь тавилан байна гэж. Тэр МАХН-ын гишүүн хэзээ ч байгаагүй. Тэгсэн атлаа анхнаасаа хууран мэхэлж МАХН-ын дарга болж Монгол төрийн өндөрлөгт гарч энхбаяризм хэмээх аймшигт үзэгдлийг бий болгосон билээ. Түүнийг энэ өндөрлөгт гаргах гэж МАН, Монгол улс арав гаруй жил, унагах гэж бас арав гаруй жил зарцууллаа, одоо зайлуулах гэж хэдэн жил зарцуулахыг ёстой бүү мэд…

Н.Энхбаярын энэ могойн хорлолын үр дүнд МАН, МАХН сөнөх нь гарцаагүй.

Энэ одоо юу юм ?! Өш хонзонгоо авч байгаа юм уу ? Шоронгоос гарах гэж нам сөнөөж байгаа юм уу ? Олигархуудтай ингэж тэмцдэг юм уу ?

Хохь чинь

Намайг асуудлыг нэг хүнтэй хэтэрхий холбож байна гэж зэмлэнэ гэдгийг би сайн мэдэж байна. Монголын нийгэм нэг хүнээс хамаат шинжээрээ хосгүй гэдгийг би мэддэг болоод ингэж дүгнэж байгаа юм.
Асуудлыг нөгөө талаас нь аваад үзсэн ч болно. Энэ бол МАН. МАН ч гэж дээ, МАН-ын өнөөгийн удирдлага. Бүр тодруулбал МАН-ын Удирдах Зөвлөл.

МАН-ын Удирдах Зөвлөл шиг утгагүй, хоцрогдсон, үхээнц дорой, шийдвэр гаргаж чадахгүй, ажил хийж чадахгүй тийм байгууллага одоо Монголд ганц ч байхгүй.

МАН-ын Удирдах Зөвлөл 2008 оноос хойш ганц ч удаа улс төрийн зөв шийдвэр гаргаж байгаагүй. Яагаад гэвэл Удирдах Зөвлөл намын удирдах дээд байгууллагын шинж чанараа алдсан. Бүр нарийн яривал МАН-ын эвдрэл Н.Энхбаярыг дарга болгосон 1998 оноос эхэлсэн. Одоо сүйрэл болж байна. Энэ сүйрлийг МАН-ын хуурамч дарга Н.Энхбаяр саяын сонгуулиар хийж танай намыг сөнөөлөө. Үүнээс илүү ямар баталгаа байх юм.

МАН-ынхан сая Б.Бат-Эрдэнийгээ хагас нь дэмжиж, хагас нь хорлож ажиллав. Яагаад гэвэл “хагас” нь АН-тай “хамтран ажиллав”. Үүнийг янаглан хорлоно гэдэг юм.

Б.Бат-Эрдэнийн пиар гэж авах юмгүй байв. Нэг их сүр болсноос цаашгүй. “Хэлж өгөөд” байхад стратеги санаануудыг огт авсангүй. Атаат дайсан байлаа ч ингэж хорлож чадахгүй юм. Ц.Элбэгдорж бүхэл бүтэн 4 жил ганцаараа “дэвсэн” учраас түүний рейтинг “суга өсөх” ямар ч үндэслэл байхгүй байв. Харин Б.Бат-Эрдэнийг зөв “позициор” гаргавал мянган боломж байлаа. Гэтэл өөрийгөө “орчин үеийн”, “барууны”, “бүхнээс дээгүүр” гээд бодчихсон усан тэнэгүүд бөх, хуульч гэдгээс “өөр юм” бодож олж чадсангүй. Янаглан хорлохын гайхамшгийг ёстой нэг үзүүлэв.

Яагаад ингэж байгаа юм ?!

“Намаа шинэчлэх” гэж…Одоо удахгүй нам дотор “бослого” гарах ба түүний гол лоозон нь “гурван сонгууль дараалан нам унагасан” Удирдах Зөвлөл огцор гэнэ. Та нар харж л байгаарай…
Удахгүй хэн хэн чинь ямар ямар “гоё” жүжиг тавихыг би дэндүү сайн мэднэ л дээ. Харин миний хувьд хөгшин ч бай, залуу ч бай “могойн хор найруулагч” нарыг дахин тоглуулахгүй.

Монголд улс төрийн системийн тэнцвэрийг түр боловч хангах үүднээс ёс суртахууны эцсийн боломжоо шавхан Би Та нарт тус хүргэхийг хичээсэн. Гэтэл Та нар урьдын адил өөдөөс хуц гэсэн.
Одоо бол надад Та нартай яриад байх юм байхгүй, миний “тооцоо хийх” цаг болсон гэж бодож байна. Та нарын хэн ч намайг буруутгаж чадахгүй, бас хориглож чадахгүй…

Яагаад гэвэл Та нар объект “удирдаж” байсан болохоос процесс удирддаг хүн Та нарын дунд ганц ч байхгүй…

Судлаач Х.Д.Ганхуяг.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.11.195.130) 2013 оны 06 сарын 30

Зул унтарахын өмнө нэг сайн бадамлан асч унтардаг жамтай. Аль нам ялгаагүй эгнээндээ ухаан зарж хөдөлмөр хийхгүйгээр зовохгүйгээр мөнгө олох эрхэм зорилготой Z толгойтой олон шургалсандаа. АН энэ тал дээр цэгцтэй хандахгүй бол адилхан болно доо

0  |  0
атар(182.160.12.99) 2013 оны 06 сарын 30

ямар Ганхуяаг нь энэийг бичсэн юм болдоо ядаад зураг сэлт нь байхгүй юм байхдаа

0  |  0
zochin(182.160.7.109) 2013 оны 06 сарын 30

MAN hezee ch ard tvmnee hvn gej bodoj baigaagvi.ZAhirgaadaltiin argaar bvgdiig shiidej.ter ulamjlalaasaa hezee ch salj chadahgvi baigaan.Mongold AN yalsand delhiin tyom ulsuud bvgd l bayarlaj bainaa.

0  |  0
Zochin(203.194.114.226) 2013 оны 06 сарын 30

Arhindaa jivchiheed gantsaaraa yriad salgalaad bdag ovgon mon biz dee ooroo sharaa sain tailj bai nud chini neegdene neg bol arhinaasaa neg moson garch suu uu tegvel ymig arai gegeelgeer hardag bolno gantsaaraa ooriigoo mundag uhaantai geed bodchihson ymuu arhia boli tegvel ingej hii ym urguulj bodohoo bolij ymig arai oor ontsgoor hardag bolno shuu dee.

0  |  0
:::::(182.160.17.158) 2013 оны 06 сарын 29

одоо ч гэсэн ан ман ”с дутахааргүйгээр бүх шатанд ах дүү амраг садангаа томилж урд нь байсан 20 жилээс дор дарамт үзээд байна.

0  |  0
зочин(122.201.18.201) 2013 оны 06 сарын 29

АН-ынхан ялалтдаа ташуураад энд тэндгүй найз нөхөд амраг саднаа ажилд шахаад бялуурчихаад байна Ажил мэдэхгүй ангаахайнууд энд тэндгүй үүрлэжээ Иргэд минь сэргэг байж дахин нэг М-А-Н төрүүлэхгүйг хичээх цаг болжээ

0  |  0
соёлоо(202.126.91.128) 2013 оны 06 сарын 29

Өвчин нь хүндэрээд болохооч байлаа даа муу ахын минь. Одоо бүр дэмийрдэг болсон байна. Эмчилгээ хийлгэ.

0  |  0
Top