УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дүрэм зөрчин Ерөнхийлөгч болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажлаа өгчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гадагшаа сурахаар явж байгаа учраас албан ажлаа өгсөн гэв. Гэхдээ Н.Оюун-Эрдэнэ явахаасаа өмнө өөрийн хашиж байсан НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн албаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт шилжүүлжээ. Үүнийг нь МАН-ын зарим нөхдүүд шүүмжилж өмнөх удирдлага хийгээд өдгөө Ерөнхийлөгчийн албыг авсан Н.Номтойбаяр нар дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа юм. НАМЗХ-ны дүрмээр бол ерөнхийлөгч нь ажлаа өгөх, шинээр ерөнхийлөгч томилох асуудлыг их чуулганаараа шийдвэрлэдэг. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ их чуулган хуралдуулах нь бүү хэл гэнэтийн шийдвэр гаргасанаа Удирдах зөвлөлийн хурлын үеэр хэлээд өөрийнхөө оронд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг санал болгон түр орлон гүйцэтгэгчээр томилуулаад л өөрөө арилж өгчээ. Эл сэлгээг тус намын залуучууд төдийлөн мэдээгүй яваа бөгөөд "Л.Оюун-Эрдэнийн сурах зардалд нь Н.Номтойбаяр гар сунгасан" гэх шум Тусгаар тогтнолын ордонд явж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.11.194.90) 2013 оны 07 сарын 03

AN iikan boliocheee ene Zindaa AN iin site um uu kaashaa um uuliin mod urttai boginotoi gedeg shig ali ch nam ni tiim sain bish l baik getel l zovkhon neg namiig ni muulj nogoo namiig l sailak um alivaa zuild bodit shudarga kandak ni chuhal.

0  |  0
Top