Си Зиньпин Ц.Элбэгдоржийн тухай баяртай мэдээ сонсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээнд:

 Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон баяртай мэдээ сонсоод Танд халуун баяр хүргэе.

 Өнөөдөр Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өдрөөс өдөрт өргөжин гүнзгийрч байгаад миний бие баяртай байдаг юм. Хятадын тал Хятад, Монголын харилцаанд онцгой ач холбогдол өгдөг төдийгүй Монгол Улсыг хамтын ажиллагааны чухал түнш гэж үздэг билээ. Миний бие БНХАУ, Монгол Улсын хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг улам урагшлуулан хөгжүүлж, хоёр улс, хоёр ард түмний сайн сайхны төлөө Эрхэмсэг ноён Тантай хамтран хамтын хүчин чармайлт гарган ажиллахад бэлэн байна.

 Танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе.

 Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

  БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ДАРГА СИ ЗИНЬПИН

 Бээжин, 2013 оны 6 дугаар сарын “27” гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(122.201.18.43) 2025 оны 03 сарын 13

аргагүй аргагүй

1  |  0
bold(110.9.195.2) 2025 оны 03 сарын 13

zindaa bolio

1  |  0
ZOCHIN(122.201.18.27) 2025 оны 03 сарын 13

argagui ee argagui

1  |  0
bayart medee kkkk(202.126.89.177) 2025 оны 03 сарын 13

neeree l bayarlaj baigaa baih ldaa.elveg dorj odoo bayarlasand n bayarlah hergtei bolj daa.

1  |  0
Зочин (202.21.113.202) 2025 оны 03 сарын 13

Баярлах нь аргагүй. Нутаг нэгт нь сонгогдохоор баярлах нь зөв. Одоо бүгдээрээ хурлийз хүүхэдтэй болцгооё. Аягүй бол Ерөнхийлөгч болж магад

1  |  0
Top