2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг СЕХ өнөөдөр хуулийн дагуу УИХ-д өргөн мэдүүллээ. Тиймээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг энэ долоо хоногийн пүрэв гарагийн чуулганаар хэлэлцэхээр болсон байна. Чуулганаар энэ асуудлыг хэлэлцсэнээр сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдорж хэзээ тангараг өргөхийг тодорхой болно. Эх сурвалжийн хэлж байгаагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангарагаа наадмын эхний өдөр өргөж магадгүй хэмээж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хужаа пизда. Дээлтэй л битгий гарч ирээсэй.