Зам тээврийн яамны Зам тээврийн хяналт, бүртгэлийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Р.Саруул ТӨЗ-д гомдол гаргасан юм байна. Харин түүний гомдлыг хянан шалгасан Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг ТАЗ хэлэлцжээ. Улмаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 142 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн “Ажлаас чөлөөлөх тухай” Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 142 дугаар тушаалыг хүчингүй болгохыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяад үүрэг болгожээ.
Сэтгэгдэл ( 0 )