МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллана гэх гэсэн "бор шувуу" гараад удаж байгаа ч өдөөрийн хүртэл түүнийг сулласангүй. Гэхдээ л олны үг ортой гэгчээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ынхан Н.Удвалаа илгээсэн нь МАН-ын саналыг хуваах АН-ын санаа гэсэн нь үнэн гэлтэй. Мэдээж хөрөнгө мөнгө, цаг хугацаа, нэр нүүр шаардсан энэ сонгуульд хүнээ дэвшүүлсэн нь улс төрийн тохиролцоотой холбоотой нь дамжиггүй.
Тэгвэл олны хардлагыг дагуулсан энэ тохиролцоо гэх нь үнэн юм бол хэзээ хэрэгжих бол. Энэ тухай хэд хэдэн улс төрчөөс лавлахад, ‘’Сонгуулиар тохиролцсон эсэхийг мэдэхгүй. Н.Энхбаярыг суллах тухай яриа бол бий. Хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Наадмын өмнө суллана гэсэн яриа гарсан байна лээ’’ гэлээ. Үүнийг илтгэх гэсэн шиг ‘’Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бусдад хүн ёсоор хандах ёстой. Н.Энхбаяр даргын эрүүл мэндийг нь бодолцон, хүндэтгэлтэй хандаж суллахад буруудах юм байхгүй’’ хэмээн МАХН-ын нэр бүхий дарга нарын ярилцлага өдөр тутмын сонины хуудаснаа хөвөрчээ. Энэ байдлаар Н.Энхбаярыг суллана гэсэн шуум яриа үнэн болж магадгүй нь.
Сэтгэгдэл ( 8 )
gargaba;l elebgdorjiin ner hund ylam usnu.enhbayr gyai ene zyragnaasaa ch dolon dor aimshigtai boltson bn lee.shorond uhchibbel elebgdorj amitanii haraal ideh bh daa.sayhan haana bilee yarga ni tabigdsan buur aimaar tsraitai boltson bn lee
Taniig ard tumen avilgalchidtai temts gej gargasnaas bish sulla gej gargaagui shuu
sullah ni zov
sullah ni zov
sullah ni zov
sullah ni zov
MAHN SONGUULID UURGEE HANGALTTAI BIELUULJ 50 1 EER GARGALAA SH DE ELBEGIIG BUHEL BUTEN TORIIN NUSER APPARAT AJILLAAD SAYA UNENDEE UDVAL BAIGAAGUI BOL ELBEGEE EVGUI UNAH BLAA SH DE ODOO TA OROO TOLOH UU
uls tor gedeg ch shogtodog togloom yum aa