Эрхэмсэг Ерөнхийлөгч Танаа,
Тайландын Вант Улсын Засгийн газар болон ард түмний өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин сонгогдсон явдалд Эрхэмсэг ноён танд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэхүү сонгуулийн үр дүн нь Эрхэмсэг ноён таны чадварлаг удирдагч болохыг, мөн улс орныхоо ирээдүйн хөгжлийг зөв зүйтэй залах чадвартайг үнэлсэн Монголын ард түмний үнэлгээ гэж үзэж байна.
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч таны мэдлэг, туршлага Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Ардчилал болон чадварлаг засаглалын төлөө Таны оруулж буй үнэтэй хувь нэмэр тань илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж, олны хүндэтгэлийг хүлээх ньдамжиггүй.
Өнгөрсөн 2013 оны 4 дүгээр сард хийсэн миний айлчлалын үеэр бидний хэлэлцсэн асуудлууд манай хоёр орны найрсаг харилцаанд шинэ хуудсыг нээсэн билээ. Үүнчлэн манай улсын засгийн газар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр хэлэлцсэн амлалтын дагуу цаашид Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч тантай үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа баяртай байх болно. Түүнчлэн ирэх жил болох манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэхдээ таатай байхын ялдамд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч таныг Тайланд Улсад ойрын ирээдүйд айлчлахыг урьж байна.
Йинглак Чинават
Тайландын Вант Улсын
Ерөнхий сайд
Сэтгэгдэл ( 1 )
Ядаж нэг иймэрхүү царай зүс сайтай улс төрчтэй болоосой. Угаасаа бүгд олигтой юм хийдэггүйгээс хойш