Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт зүтгэгчдийн нэг Ё.Баатарбилэгийг суллажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 02

Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг өнгөрөгч тавдугаар сарын эхээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Түүнийг эхлээд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулж байгаад, дараа нь  Зүүнхараа дахь 413-р анги руу шилжүүлээд байсан. Тэгвэл түүнийг цаашид цагдан хорих шаардлагагүй гэж прокурор үзээд, батлан даалтад гаргасан байна.

Түүнийг Орхон голыг бохирдуулсан компанийн захирлуудаас хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байсан ч, УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн энэхүү мэдээллийг үгүйсгэсэн юм.

Улмаар түүнд албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгч  байгаа юм.

Ё.Баатарбилэгийн тухайд тодотгон өгүүлэхэд УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайн итгэлтэй хүн гэх мэдээлэл бий ч, олны өмнө тодорхой байдаг нэгэн мэдээлэл бол тэрээр Архангай аймгийн Засаг дарга болохоосоо өмнө Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед Тамгын газарт нь дээгүүр албан тушаалд томилогдож байсан нэгэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(182.160.9.92) 2013 оны 07 сарын 03

Baatarbilegt bajar hurgeje.Garaad irne gedeg saihan sonsogdloo...

0  |  0
Top