УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын хяналтын тооллого болон сонгуулийн зардлын талаар илтгэл тавьж, улс төрийн намууд ба гадаадын ажиглагчдын зүгээс ямар нэгэн санал гомдол гараагүй тухай мэдээллээ.
Мөн зарим гишүүний асуултад хариулж, дараа нь АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх хуулийн төслийг хэлэлцэж баталсан байна. Одоо түүний Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдрийг товлолоо.
Хуралдаанаар Цахиагийн Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2013 оны энэ сарын 10-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоосныг гишүүдийн дийлэнхи нь дэмжлээ.
Сэтгэгдэл ( 0 )