Өмнөговь аймгийн “Шейх” болсон Хүүгийн Түмэнбаяр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баярын өдрөөр ИТХ-ын даргаар сонгогдож тамга тэмдэгээ хүлээж авсан. Гэтэл жилийнхээ ойн дээр ч ирэлгүй өчигдөр буюу долдугаар сарын хоёрны өдөр үүрэгт ажлаасаа халагдаж, улстөрөөс хөөгдсөн нь түүний хийсэн “но”-той, “ноц”-той үйлдлүүдтэй холбоотой аж.
Улстөрийн байдал ширүүсч авлигачид нийгмээс арчигдаж байгаа энэ үед намууд өөрсдөөсөө эхлэн цэвэрлэгээ хийх ёстой гэсэн байр суурийг хаа хаанаа илэрхийлж байгаа төдийгүй “но”-той, “ноц”-той үйлдэл хийсэн нөхдүүдээ хаацайлахыг нь хаацайлж, хавирахыг нь хавирч байгаа.
Мөн үүнээс гадна намын нэр нүүр баасдаж байгаа нөхдүүдийг улстөрөөс шууд “арчих” бодлого барьж байгаа бөгөөд энэ удаагийн алчуурны үзүүрт Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Өмнөговь айигийн ИТХ-ын дарга Хүүгийн Түмэнбаяр өртжээ. Намынхаа нэр нүүрийг шавар шавхайтай хольж, хамгаалахын аргагүй олон асуудал ургуулсан түүнд төр төмөр нүүрээ харуулж эхэлсэн гэхэд буруудахгүй.
Хэдэн сарын өмнөөс АТГ болон прокурорын газарт аргамжигдсан түүний хууль бус үйлдлийнх нь нэгээр хоёр хүүхдийн амь насны асуудал яригддаг. Үүний дараа шил даран гарч ирсэн “но”-той, “ноц”-той үйлдэл нь уурхайн нүүрс ачих эрхийг үнэ төлбөртэйгээр олгож, эндээс олсон орлогоо өөрийнхөө халаасанд хийж байсан үйлдэл юм.
Түүнчлэн Өмнийн говьд босгосон Хан-Уул нэртэй тансаг зочид буудлаа хаанаас орж ирсэн ямар мөнгөөр босгосон нь Өмнөговийн ард түмний хувьд асуултын тэмдэг байдаг ч тус аймагт хэмжээлшгүй эрхэт хаанчлалаа бий болгосон тэрбээр хариу өгдөггүй нь хардлага сэрдлэг улам лавширахад хүргэдэг. Түүгээр ч зогсохгүй Хан-Уул зочид буудлынхаа хажууд байрлах авто зогсоол дээр бас нэгэн барилга сүндэрлүүлэх санаа тээж явдаг шунал нь түүнийг улстөрөөс уяаад аргамжаад байдаг биз. Ямартай ч Өмнөговь аймгийн Засаг даргын суудал руу нүд улайлгадаг тэрбээр хүчин мөхөсдөж ИТХ-ын даргын суудалд сууж чадсан ч нүгэл нь нүдээрээ гарч өдгөө албан тушаалаасаа өчиггүйгээр арчигдсан юм.
Хамгийн сүүлд л гэхэд иргэн Г.Амарсанаагаар бариулсан байр сууцныхаа хөлс мөнгийг өгөлгүй луу унжсан төдийгүй, хомхой сувдаг, хударгагүй зан гарган ажилчдыг нь хүртэл урвуулсан асуудал нь түүнийг хэвлэлийн баатар болгосон “но”-той, “ноц”-той түүхтэй. Түүний эл бусармаг үйлдлийг сонссон намынхан нь сүжиг буурч асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх тухай ч хоорондоо жиг жуг гэлцээд авсан гэх “бор шувуу” бий. Тэгэхээр авлигачдыг арчих төлөвлөгөөний энэ удаагийн сценарийн гол дүрээр Х.Түмэнбаяр тодорчих шиг боллоо.
Түүнийг хаацайлж хамгаална гэхэд арай дэндүү олон асуудал байгаа учраас “золигт” гаргачихаж мэдэх л юм. Улстөрийн өрсөлдөөн ширүүсэж, бүр сүүлдээ намынх нь нөхдүүдээс өө сэв эрж өлөн нүдэлдэг нөхдүүдэд Х.Түмэнбаярыг үг, үйлдэл бүхэн нь сонирхолтой сэдэв болж байгаа нь тодорхой. Өнгөрсөн хугацаанд түүний хэлсэн үг, хийсэн үйлдлүүд нь ч авлигыг тонших шонхоруудад хангалттай олз болж буй.
Ямартай ч Өмнөговьд улстөрийн амьдрал халуунаар буцалж халаа сэлгээ явагдчихлаа. Түүний оронд ИТХ-ын даргаар өмнө нь тус албыг хашиж байсан Л.Батчулуун томилогдсон бөгөөд Хүүгийн Түмэнбаяр Л.Батчулуун нар харш нөхдүүд. Жилийн өмнө Л.Батчулуун хавиргаа хугартал зодуулсан явдал нь тавантолгойн хувьцааны асуудалтай холбоотой бөгөөд өст хүн өлийн даваан дээр гэгч болж байна. Улстөрөөс арчигдсан Х.Түмэнбаярын дараагийн нүүдэл хаана “шаглах”-ыг харж л байя.
Сэтгэгдэл ( 28 )
Gavyat baraaduuz guain ach ohin erdeneegiin elbegduuren gedeg ohin delhiin aldart prentonii ih surguulid buren tetgelegtei elsen orjee umnugovichuudaa umniin govios delhiin top Gibran surguuliin negend orson anhnii Hun bolj baina Ene gaihamshig shuu jinhene delhiin shielded huuhduud Ene surguuliin bosogiig davdag yum googeldeed uzeerei
Ajilchidiig ni urwuulj awdag ch bas arai hunshgui zan gargajee . Hujaa zan l daa
hun aldaa l biz yun hunii muud durtai ym
Tumbaa ch hun muutai novsh ldoo! Odoo neg shalgahgui bol arai l davraad bgaan!
tumenbayar odoo shal*****uym khiij yawakh uym. deeshee devshih gej l bgaa bol dood talaa haraad yawmaar uym.
Tsag hugatsaa haruuldag baihgui yu dee. Tumba har oorsdoo haltirah baidlaa bosgoogui bol yalaa gej haltirah um be. Mon ch goimoi um hiih umaa Tumbaa nar
Uurhaig ooriin huvidaa ashigladag shig toriin albiig anduurch bguildee Tumenbayraa
bolj bha
ene huniig oboloos hoish bogsiig ni uhaad bsan iim ym boloh geed bj de.badraaa odoo ooroo uhuulnaa.
Daraagiin xurlaar bstchuluuniig bas zzailuulwal taarna er ni bol xugshin noxdiig xuuj zailuulwal taarna .. tumbu xiij l bsanshdee nvdendee zoos xawchuulsan xar malnuud ardchilal gej axij xutswal buudwal taarna
Zov shuu.elbegdorj bravo
Zaluuchuudaa hvrtel bagaas ni awilgachid bolgood beldtsen. Iim tsaraitai mongolchuud bid nar haashaa ymar zamaar l yvaad bnada
Erni bodood bhad namaa tsewerleed bgach ym bhgvi bvgd l adilhan tsewerlegdeh boltson... hugshin ni zaazlagdah boltson hvmvvs
Erni bodood bhad namaa tsewerleed bgach ym bhgvi bvgd l adilhan tsewerlegdeh boltson... hugshin ni zaazlagdah boltson hvmvvs
Erni bodood bhad namaa tsewerleed bgach ym bhgvi bvgd l adilhan tsewerlegdeh boltson... hugshin ni zaazlagdah boltson hvmvvs
svvliin 4 setgegdel neg hvniih bh um.umar hvn muutai hvn be.tvmba ahiin shini idsen uusan ni vnen bizdee.
nas zaluu bn ergj irnee tumbaa chamaig jiigeed bga noxduud chn xarin uls tor bitii xel xorwoogoos archigdx doxsn xumuus bga shuu owchnii uur blsn bs xogshn kkkk
idej uusan ni owchn blsn ardchilsn namiin xogshin garuud uxsen tsagt l namaa tsewrshn gj yrisn batxuygiin ug unen yum bn xoorxii tumba dajgui l xun shdee badraa vaanchig 2 l xor nairuulsn gn lee tumba orgdloo ogood garsn gseen
idej uusan ni owchn blsn ardchilsn namiin xogshin garuud uxsen tsagt l namaa tsewrshn gj yrisn batxuygiin ug unen yum bn xoorxii tumba dajgui l xun shdee badraa vaanchig 2 l xor nairuulsn gn lee tumba orgdloo ogood garsn gseen
batchuluun ichdgui gar ergeed irsnuu ene neg xeden yumaar ajnai mon ch ix toglx yumaa utsn xuuxeldeenuud kkkk ter owchn toochood ajlaa xiixee baisn badraad odoo zailuulaach daraagiin xural badraag bayrtai blgx xurl gsn shum bn ajlaa xiigeed bgaga adlaad ajilaa xiidgui ni ene udaad uldlee ardchilsn nam ch alia aldj bnaa 16 on ch oirxn bndaa namiin zaluus yana daa
Xvneer um xiilegsen Bol xolsiig ni ugj sur .luivarchin mini xoxi ni
zuv gej bdoj bna.Ter V.Munkhbat bas l adilhan baihaa.Ulsturchid er ni bugddee ard tumen l huurhii bna
Za bolj dee
hulgaich luiwarchin shuu dee shorond n hii uls orhiig hohirliig baragduul