Говийн ноён хутагт Данзанравжаагийн есдүгээр дүр саяхан тодорсон билээ. Түүнтэй зэрэгцэн энэ жил хутагтын мэндэлсэний 210 жилийн ой тохиож байна. Өнөөдөр Дундговь аймгийн утга зохиолын “Хурмаст тэнгэр” төвөөс санаачлан яруу найргийн наадам зохиогдоно. Энэхүү наадмын тэргүүн байрын цом өргөмжлөл нь нэг сая төгрөг бөгөөд тус наадамд оролцох шилдэг 30 яруу найрагчийн нэрс гарчээ. Үүнд МЗЭ-ийн болон Урчуудын эвлэлийн шагналт зураач, яруу найрагч М.Амархүү, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Баттулга, В.Нэргүй, М.Уянсүх, Д.Урианхай, Г.Ишхүү, Л.Ганзул, яруу найрагч Б.Батхүү, Г.Бямбажав, Д.Бүтээлч, Э.Гантулга, Л.Мөнхбаатар, Л.Одончимэд, Б.Хүрэлтогоо, Л.Торой, Б.Энхтөр, Т.Эрдэнэцогт нар шалгаран үлджээ.

Сэтгэгдэл ( 2 )
Hureltogoo Nairagchiin shulegnuud onisogo shig setgelgeenii asar goy medermjiig bii bolgodog.
Yaruu nairagch B.KHureltogood amjilt husey!!!!!!!!!!!