Долоо хоног бүрийн лхагва гаригт хийдэг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болж өндөрлөлөө. Өнөөдрийн уулзалтаар Засгийн газар хийсэн бүтээсэн ажил өндөртэй уулзаж байгаа гэдгийг онцоллоо. Өнөөдрийн уулзалтын гол сэдэв нь Үндэсний баяр наадмын бэлтгэл ажил болон иргэдийн анхааралд байгаа орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн тухай асуудал байлаа.
Цагаан сараар Монгол брэндийг сурталчлах, дэлгэрүүлэх ажил явагдаж байсан бол үндэсний их баяр наадмаар мөн энэхүү ажлыг үргэлжлүүлэх юм байна. Энэхүү ажлыг эхлүүлэхээр “Монгол наадам- Монгол брэнд” үзэсгэлэн худалдаа өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан. Уг үзэсгэлэнд үндэсний 80 гаруй компани бүтээгдэхүүнээ сурталчлан худалдсан. Мөн наадмын бэлтгэл ажил одоогоор 80 хувьтай явж байгаа аж. Энэ жил бүтээн байгуулалтын ажлыг төв цэнгэлдэх хүрээлэнд биш Хүй долоон худагт голчлон хийж байгаа юм. Тухайлбал, 7000 машины зогсоол, 8.5 км авто зам зэргийг нэрлэж болох юм. Өмнөх жилүүдэд наадамчин олны хувцсанд шинэхэн будаг наалддаг байсныг болиулж будгийн ажлаа эртхэн амжуулахыг Ерөнхий сайд анхааруулсан байна.
Энэ долоо хоногийн онцлох мэдээ нь МИАТ компани онгоцны шатахууны үнээ тонн тутамдаа 237 доллар хэмнэж эхэлжээ. Өнгөрсөн олон жилийн туршид өндөр өртөгтэй шатахуунаас үүдэж алдагдал хүлээдэг байсныг шийдвэрлэх үүднээс шатахуунаа хил дээр авах нөхцөлтэйгөөр тендер зарлаж үнийг бууруулж чаджээ.
Сэтгэгдэл ( 0 )