Ё.Гаук ирж мэднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 04

Элчин сайд Б.Даваадорж ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ё.Гауктай уулзаж, хоёр орны харилцааны өнөөгийн байдал, саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн болон 2014 онд болох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор Холбооны Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлуулах талаар санал солилцов.

Холбооны Ерөнхийлөгч Ё. Гаук Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дахин сонгогдсон явдалд нь баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид цаашдын ажилд нь амжилт, монголын ард түмэнд хөгжил, цэцэглэлийг хүсэн ерөөв.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр түүнтэй уулзаж, найрсаг, илэн далангүй, ажил хэрэгч яриа, хэлэлцээ хийснээ тод санаж байгаагаа дурьдаж, удахгүй уулзахын ерөөлийг дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь Холбооны Ерөнхийлөгч Ё.Гаукын анхны гадаад зочин байсан юм. Холбооны Ерөнхийлөгч Ё.Гаук  нь 2012 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Холбооны Ерөнхийлөгчийн тангараг өргөж, 26-ны өдөр  ажилдаа орсон ба түүнээс дөнгөж 3 хоногийн дараа манай Ерөнхийлөгч 3 дугаар сарын 29-ний өдөр төрийн айлчлал хийсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
he he(84.132.10.138) 2013 оны 07 сарын 04

...irkuu ch baij medne... he he

0  |  0
Top