Ерөнхийлөгчийн сонгууль ард хоцорсон хэдий ч өдгөө сонгуулийн алдаа оноог ард түмэн ид хэлэлцэж байна. Ялагдал хүлээсэн МАН-ын нэр дэвшигч сонгуулийн дүнг сонсоод элдэв хэл ам, хэрүүл тэмцэл хийлгүйгээр бөхийн жудаг зааж үг дуугүйхэн “бууж өгсөн”. Наадмын өмнөхөн болж буй Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН Дархан аваргын нэрийг дэвшүүлсэн нь тактик байлаа. Хэлж яриад байх юмгүй, хийж бүтээсэн гавьтай гавъяа байгуулаагүй МАН-ын тухайд ингэхээс ч өөр арга зам байгаагүй. Бөхийнх нь нэр хүнд, бөх сонирхогч ард түмнийхээ”сэтгэлээр нь л наадах” гэсэн оролдлого хийсэн ч хэзээнээс нааш толгойгүй болсон гэгдэх энэ нам нэг л хөдөлж өгөөгүй. Товчхондоо МАН нэр дэвшигчээ ялалуулахын тулд нэгдмэл байж, нэг цул сэтгэлээр дэмжиж чадаагүй юм. Үүнийгээ ч хэлж буй. Тиймдээ ч “Шинэчилье” хөдөлгөөнийхөн намаа шинэчлэхээр зүтгэж байгаа боловч тэд намаа орвонгоор нь эргүүлж эерэг үр дүн гаргана гэдэг найдвар сул гэх.
Харин АН-ын тухайд улсынхаа тэргүүнийг сонгох эрх ашгийн төлөө нэгдмэл байж, нэг хүн шиг ажиллаж чадсан нь намын дарга Н.Алтанхуягийн гавъяа. Дотроо өч төчнөөн фракц, бүлгүүдэд хуваагдсан хэдий ч тэднийг нэг эрх ашгийн төлөө нэгтгэнэ гэдэг бол баргийн менежерийн хийж чадах ажил биш гэдэг нь ойлгомжтой.
Үүнээс гадна Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржид асар том найдвартай ар тал байсан нь Шинэчлэлийн Засгийн газар байлаа. Цухас дурьдахад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчид Засгийн газрын дэмжлэг огт байгаагүй юм. Тэр ч бүү хэл нэр дэвшигчийн хормойноос нь хойш татаж чангааж байсан түүхтэй. Гэтэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Шинэчлэлийн Засгийн газрын нөлөө илт харагдаж байсан нь Засгийн газрын сайд нарын яриа байлаа. Тэд хийсэн, эхлүүлсэн ажлаа тайлагнаж ярих бүртээ Ерөнхийлөгчийн нэрийг хавчуулж байсан нь ард түмний сонголтыг чиглүүлсэн гэхэд хилсдэхгүй байх. Ингэж хэлэхийн учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үед хийгдсэн хэд хэдэн судалгаагаар Засгийн газрын рейтинг 66 хувьтай гарсан явдал юм. Ард түмний нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт хийж чадаж байга учраас Шинэчлэлийн Засгийн газар ийнхүү өмнөх Засгийн газруудын түүхэнд байгаагүй рейтингийг харуулж байгаа гэдгийг намынх нь нөхдүүд ч хэлж баяр хүргэсэн байдаг. Товчхондоо Н.Алтанхуягийн Засгийн газар Ерөнхийлөгчийн найдвартай ар тал болж чадсан гэе.
Түүнээс гадна Ерөнхий сайд Н.Алтанхуягт нэг “Сул тал” байдаг нь түүнийг энэхүү амжилт гаргахад нөлөөлсөн. Энэ нь улстөрийн фракцуудын дунд халуунаар буцалж буй үйл явдалд оролцогч биш ажиглагч шиг л оролцдог амгалан зан чанар нь юм. Магадгүй энэ нь түүний бусдаас ялгарах давуу тал нь байж болох талтай. Түүнийг хэн яаж хэлж гүтгэж байсан ч ёстой л байран дээрээ л байж байдаг тулгын гурван чулууны нэг. Тиймдээ ч фракцуудын тэмцэл буцалсан таван жилд АН-ыг удирдахдаа дөрвөн удаагийн сонгуульд намаа удирдан оролцож бүгдэд нь ялалт байгуулсан юм. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль түүний хувьд хэр сайн менежер, хэр сайн зохион байгуулагч вэ гэдгээ харуулах байсан ч ялалтаар даваад л гарсан. Монгол Улс Ардчилсан Ерөнхийлөгчөө сонгож АН-ын ялалтаар өндөрлөсөн. Үүний дараа 2012 оны УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгууль давхцан дээр дооргүй бужигнасан ч Н.Алтанхуяг дарга намаа удирдан оролцоод амжилттай давсан төдийгүй АН-ын түүхэнд байгаагүй ялалтыг авчирч байв. Хамгийн сүүлд 2013 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн бүтээсэн, эхлүүлсэн ажлаараа нэр дэвшигчдээ дэмжлэг үзүүлж, ялалтад нь тусласан гээд түүхэн ялалтууд Н.Алтанхуяг даргатай салшгүй холбоотой байж ирсэн. Энэ нь байсхийгээд л даргаа солих гээд байдаг “гэм”-тэй болсон АН-ын хувьд оновчтой сонголтын үр дүн бөгөөд АН-ын түүхэнд ийм амжилт авчирсан дарга хараахан байгаагүй юм.
Ямартай ч энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намаас “мэндэлсэн” Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэгдмэл байж чадсан төдийгүй Н.Алтанхуягийн Засгийн газар Ерөнхийлөгчийн найдвартай ар тал нь байж чадлаа. Харин одоо тогтвортой төрийн тулах цэг нь байж төрийн ажлаа ч бас ингэж явуулахыг ард түмэн харах л үлдлээ.
Сэтгэгдэл ( 4 )
This post has helped me think things thuogrh
ENERGI GEJ NEG UL UZEGDEK KERNEE PIZIKIIN UZEGDEL BDGAAR L BLSN BOLOV UUDARGA NAR BOSGOSON NI YU L BOL OOTIIM CH YUMU MEDEKGUI L GSN HARIU
Amjiltxvsie . Uragshaa. Ardtvmen oilgonoooo. Uragshaa .
Shinechleliin zasgiin gazar uls orondoo um khiij baigaa ni nuden deer kharagdaj baina. Khamgiin turuund kharagdaj baigaa ajil bol zam zasvariin ajil. Bid zunjingaa zam zasvariin tooson dund daragddag baisan bol ene jil lav gaigui bna. khurdan baina. sain baina