Эрүүл мэнд яамны Төрийн нарийн бичгийн даргаар элэгний "Хатанбаатар" эмнэлгийн захирал Ж.Хатанбаатар томилогдсон. Гэтэл тэрбээр сүүлийн үед сайдыгаа дуудахаар очдоггүй, яамныхаа ажилтнуудын эсрэг байнга хэл ам таталж явдаг том толгойтой нэгэн болж хувирсан учраас тиүүнийг халах асуудал яригдаж эхэллээ.
Ийм Төрийн нарийн бичигтэй болоод удаж байгаа энэ яамныхан түүний ааш аягийг олж чадахгүй дарамтанд байсаар бүр залхсан мэдээ ч байна. Тиймээс хоёр хоногийн өмнөөс Төрийн албаны зөвлөлөөс ЭМЯ-анд шалгалт хийж байгаа аж.
Төрийн жинхэнэ албаны боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, хяналтыг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх гүйцэтгэлд хяналт тавих зорилгоор уг шалгалтыг хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд Н.Удвал ч үүнд баяртай байгаа гэнэ.
Тэрбээр "Төрийн албаны зөвлөлөөс илгээсэн шалгалтын нөхдүүдэд хандаж хэлэхдээ, ‘’Би ёстой баяртай байна. Өөрөө яг ийм санал тавья гэж бодож байсан юм. Яагаад гэвэл Төрийн албаны салбар зөвлөл бол томилгоонд ордоггүй, нэгдүгээрт. Хоёрдугаарт гэрээт ажилчид хэн орж байгааг мэдэхгүй, ажилтнуудаа таньдаггүй. Хэн томилогдсон тухай мэдээлэл сайдад ирдэггүй. Та нарыг ирсэнд бүр баярлаж байна. Сүүлийн хэдэн сар ТНБД-тай анх удаа уулзаж байна. Ажлын ямар ч харьцаа байдаггүй. Яаман дээр юу болж байгааг надад мэдээлдэггүй, өрөөндөө дуудахаар орж ирдэггүй. Тийм учраас та нар ирж энэ асуудлыг шийдэж өгөх гэж байгаад туйлын баяртай байна. Бүх томилгоог ТНБД өөрөө шийддэг. Салбар зөвлөл хуралддаг гэж би үзэхгүй байна. Салбар зөвлөл байдгийг ч би мэдэхгүй, байдаг байх бодвол. Хэн хэн байдаг гэж танилцуулсан удаа байхгүй. Сүүлийн 2 сараас хойш бол ТНБД, сайд 2-ийн хооронд ямар нэгэн албан харьцаа, албан мэдээлэл байхгүй. Энэ дотор юу болж байгааг мэдэх боломж сайдад байдаггүй. Тэгээд улс төрийн янз бүрийн нөхцөл байдлаас болоод энэ талаар асуудлыг ерөөсөө тавиагүй байснаа дөнгөж сая сонгууль дуусангуут Ерөнхий сайдад танилцуулсан. Цогоо даргад танилцуулсан байгаа. Газрын дарга нар, салбар зөвлөлүүд ямар байдгийг би мэдэхгүй. ‘’Надтай муудсан хүн бол сайнаа үзэхгүй шүү, нус нулимстайгаа холилдоод үлддэг’’ гэдэг ийм мэдээлэл надад өгсөн. 4 газрын даргын өгсөн бичигт ч байгаа. Тийм учраас энэ салбар зөвлөлөөр орж ирэх хүмүүс нь айдаггүй хүмүүс нь л орж ирж байгаа гэж би бодож байна. Байдал ийм болчихоод байгаа учраас Төрийн захиргааны төв байгуулгыг дүрэм журмаар хангаж өгч шалгалтаа сайн хийгээрэй гэж хүсч байна. Үнэхээр Эрүүл мэндийн яамны шинэчлэлд үнэхээр ач холбогдолтой. Хамгийн сүүлд, би хөдөө орон нутагт явж байхад тамга тэмдэг хувилах, хэвлэх асуудал гарсан. Арга барагдаад би уулзалттай байсан тул Улаан сайд, Цог дарга, Баянсэлэнгэ гишүүн гурав Хатанбаатар даргыг утсаа авахгүй байна гээд өөрийнх нь өрөөнд ирсэн байгаа. Тэгээд юу гэж хэлсэн гэхээр, манай сайд намайг Цагдаагийн газар, АТГ шалгуулж байгаа гэж хэлсэн. Ирээд би тэр хоёр газраас лавлагаа авсан. Ашгүй буух эзэнтэй буцах хаягтай ийм 2 газар байсандаа би аврагдлаа. Тэрнээс биш бид 2-ийн хооронд ямар ч албан харьцаа үүсээгүй. Би олон хүнтэй ажиллаж байсан. Би хамгийн муу ажлаас эхлээд, хамгийн сайн ажлыг хүртэл хийж үзсэн. Би ийм төрийн албанд ингэж ажилладаг хүнийг анх удаа үзэж байна. Өдий хүртэл би ТНБД-аа нэг удаа муулж байгаагүй. Та нар одоо яамны энэ ажлыг сайхан цэгцлээд, тэнцэхгүй байгаа, төрд ажиллаагүй баахан хүн шургуулсан байгаа. Тэрийг нэг цэвэрлээд өгөөрэй гэж хүсье гэжээ. Маргааш хуралдах Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 5 )
sain emch yum bol ajlaa l hii yun toriin ajild shunadag yum endees harahad toriin ajil bol mongo bolj haragdaad baidag gedeg unen yum
Ajildaa tokhirokhgui baigaa um bish uu? Saiddaa zakhiragdakhgui TNB darga gej baij taarakhgui
Ene yamnii ajiltnuudiig mergejiltnees n avaad gazriin darga buh huniig n solij baij ene salbar tsevershine.Gazriin darga mergejiltnuud niilj idej uugaad nogooduulee dandaa mataad husaad oorsdoo tsever ulddeg jishig togtood baigaan.Gundalaigaas ehelsiin.Ter togsdelger geed ih muuhai avgai bii.Salbariinhan medne.Ali ch nam garsan mongo ogch dandaa ulddeg.Ter Togsdelger avgaig sain shalga ih yum garna.
ТНБД-аа дийлэхгүй байна гэдэг чинь өөрийнх нь буруу биш үү сайдын. өрөөндөө дуудаад орж ирэхгүй бол өрөөнд ньочиж бас болно ш дээ. гээндээ ч би гоондоо ч бий байх аа.