Монголын Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар Франц Улсын Батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн дарга Франсис Делон Монгол Улсад 2013 оны 7 дугаар сарын 4-6-ны хооронд албан ёсны айлчлал хийж байна.
Тэрээр өчигдөр Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягтай уулзав. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, бүс нутаг болон олон улсын тавцанд хамтран ажиллах зэрэг асуудлаар тодорхой санал солилцов.
Сэтгэгдэл ( 0 )