Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар Польшийн Гданьск хотноо Польш Улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Лех Валенсатай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, ардчиллын хөгжил, өнөө болон ирээдүйн талаар халуун дотно ярилцав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос ирүүлсэн мэндчилгээ болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох урилгыг гардуулан өглөө.
Ноён Лех Валенса Монгол Улсад айлчлах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ Монголын ард түмэнд хөгжил дэвшил, сайн сайхныг ерөөв.
Сэтгэгдэл ( 0 )