Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын урилгаар БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны зохион байгуулалтын газрын дарга Жао Лэзигийн манай улсад хийх албан ёсны айчлал 2013 оны 7 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Айлчлалын хүрээнд өнөөдөр 19:00 цагт Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай албан уулзалтыг хийх юм. Маргааш 09:00 цагт БОНХ-ийн сайд, Иргэний зориг, ногоон намын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нартай уулзах бол 7 дугаар сарын 10-ны 10:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт бараалхана.
Сэтгэгдэл ( 0 )